x

Дэлхийн уран барилгын шилдэг бүтээл "Таж-Махал"

Энэтхэгийн нийслэл Шинэ Делигээс зүүн хойд зүгт орших Агро хотод алдарт Таж-Махал цогцолбор дэлхийн олон хөлийн жуулчдыг соронзон адил татаж, эрхэмсэг төрхөөрөө он оныг элээсээр байна. Таж гэдэг үгийг монголоор хөрвүүлбэл Титэм гэсэнтэй утгатай ажээ.

Английн яруу найрагч Эдвин Арнолд “Энэ бол зүгээр нэг барилга биш. Энэ бол амилсан гоо үзэсгэлэн билээ. Хайр дурлалыг хамгийн бодитойгоор харъя гэвэл Таж Махалыг хар. Би бүсгүй хүнийг эндээс л мэдэрдэг. Таж Махал бол гантиганд шингэсэн эмэгтэй” хэмээн хэлж байжээ.

Тэртээх 1631 оны энэ өдөр Моголын эзэнт улсын хаан Шах Жаханы хайртай эхнэр Мумтаз Махалд зориулагдсан Таж-Махал бунхны шавыг тавьж байжээ.

Домгоор, 14 дэх Аржуманд Бану хүүгээ төрүүлэх үедээ Мумтаз Махал нас барсан гэдэг. Агуу Моголын эзэнт улсын нийслэл Аград уг бунхны суурийг тавиад 22 жилийн турш босгож 1652 онд дуусгаж байсан байна. Эзэн хаан Шах Жахан ч өөрөө энэ бунханд нойрсож буйг бас хэлэх хэрэгтэй байх.

Дэлхийн уран барилгын шилдэг бүтээл болох энэ бунханы зураг төслийг Шах-Жахан хаан өөрөө хийсэн гэж судлаачид үздэг. Тэрээр хар багаасаа уран барилга сонирхож ирсэн гэдэг. Гэхдээ бидэнд уг байгууламжийн уран барилгач нь Устад Иса гэсэн нэр ирсэн юм. Барилгын ажилд 20000 хүн оролцож байжээ. Энэтхэгийн шилдэг барилгачдаас гадна Перс, Турк, Самарканд, Венециэс мастерууд уригдсан байлаа.

Таж-Махал бүхлээрээ цагаан гантигаар баригдсан ба уран барилгын дизаин нь барилгын элемент бүр нь гол барилгатайгаа машид зохицолтой байдаг араб, мусульманы харьцангуй симметри гэх баримтлалаар хийгджээ. Бунхан нь квадрат өндөр суурин дээр боссон ба гол бөөрөнхий дээврийн цамхаг нь 64 метрийн өндөртэй, түүнийг тойрсон дөрвөн жижиг бөөрөнхий дээвэртэй цамхаг байгаа. Бүх зохиомжийг дөрвөн минарет төгсгөдөг. Барилгын дотор талыг ургамалын стилийн гайхамшигтай угалзаар чимсэн ба тайзны шилжилт нь коран судрын ишлэлийг барласан чимэгтэй. Барилгын цогцолборт сүм, зочны байр, цэцэрлэг багтдаг.

Таж-Махал өөрөө Жамуна голын эрэг дэх цогцолборын баруун хэсэгт нь байрладаг аж. Цэцэрлэг нь төвдөө холбогдох дөрвөн том тэнцүү сувагтай. Том суваг бүр нь өөрөө дөрвөн жижиг сувагт хуваагдана. Таж-Махал бунхан нь дэлхийн уран барилгын сонгодог бүтээлд тооцогддог билээ.

100 сая гаруй хүний саналаар ертөнцийн 7 гайхамшигийн нэгээр тодорсон Таж Махал 1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ болсон Таж-Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг" хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 4 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 37 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 7 цаг 26 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 8 цаг 1 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 8 цаг 7 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 8 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 8 цаг 22 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 8 цаг 27 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 8 цаг 39 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 10 цаг 34 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Өчигдөр 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top