x

Дэлхийг өөрчлөх цөмрөлтийн гурван технологи

Хэрэв өнгөрсөн зууны тавиад оны айл өрхүүдийг санавал тэр үед өдгөө хэвээр байгаа угаалгын машин, тоос сорогч, зурагт, машинууд гээд олон зүйл байсныг анзаарч болно. Эндээс дахин тавин жилээр урагшлан 1900 онд очлоо гэхэд тэр үед орчин ахуй огт өөр байжээ гэдгийг мэднэ. 

Өдөр тутмын цэвэрлэгээ, сав суулга угаах гээд л их цаг авдаг ажил байлаа. ХХ зууны эхээр цахилгаан эрчим хүч, дотоод шаталтын хөдөлгүүр гарч ирснээр хүмүүс бидний амьдарч буй орчин, хотууд, өдөр тутмын амьдрал бүрэн өөрчлөгдлөө. 

Бидний амьдралыг хоёр технологи биш гурван технологи өөрчлөх шатанд иржээ. Геномыг засварлах, шинэ тооцоолон бодох уран барилга ба материал судлал л өөрчилнө. Эдгээр технологиуд лабораториас зах зээлд гарч эхэллээ. Магадгүй бидний ертөнц танигдахын аргагүйгээр өөрчлөгдөх болов уу. 

Crispr

2006 оны нэгэн өдөр Женнифер Дугнагийн утас дуугарч  эчнээ танил  Калифорнийн их сургуулийн Беркли Жиллиан Бэнфилд утасдав. Бэнфилд нь тусгай нөхцөлд нянгийн судалгаа хийдэг, биохими, ДНК ба бусад эсийн бүтцийг судалдаг Дугнагийн ажилд шууд бишээр хамааралтай байсан  аж.

Саяхан хийгдсэн микробиологиийн салбарт хийгдсэн нянгийн ДНК нь сонирхол татахаар дараалалтай байсныг судлахад Дугнааг татах гэж тэр утасдсан байв. 

Дугнагийн сонирхлыг тэр нь татаж, Crispr гэж нэрлэгдээд байсан тэр давтамжийг өөрийн лабораторид судалж эхлэв. Эрдэмтэн эмэгтэй 2012 онд тэр дараалал нь генийн засварыг хийх хүчтэй хэрэгсэл гэж олж тогтоожээ. 

Анагаах ухаанд Crispr-ийг хорт хавдар, мартамтгай, хадууран хэлбэрт эсийн анемийн зэрэг өвчнүүдийн эсрэг ашиглаж болох юм. 

Эдгээр нь тэр технологиор эмчилж болох хэдхэн өвчин юм. Одоогоор зарим технологиуд нь туршилтад орох зөвшөөрөл авсан байгаа. Үүнээс гадна эдгээр технологи нь пластик, түлш гэх мэтийн хиймэл бодис гаргахад ашиглагдаад эхэлжээ. 

Тооны дараах тооцоолон бодолт (квантын ба нейроморфын)

Сүүлийн хэдэн арван жилийн дотор дэлхийд жинхэнэ дижитал хувьсгал явагдлаа. Интегралийн схемын талстад суулгасан хагас дамжуулагчид нь хоёр жил бүрт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн Мурын хуулийн тугийн дор тэр тоон хувьсгал хийгдэж ирэв.

Гэхдээ ойрын ирээдүйд шинэ хуулийг гаргах шаардлагатай болж байна. Учир нь хуучин нь  удааширч удахгүй алга болох юм. Өнөөдөр энд хуучин хуулийг шинэчлэх хоёр хувилбар байна. Үүнд квантын тооцоололт. Тэр  бараг хязгааргүй орон зайг бүтээх атомын хоорондын үр дүнг ашигладаг. Хоёр дахь технологи нь хүний тархины бүтцийг давтсан нейроморфын тооцоололт юм. 

Материал ба биологийн систем зэргийн физикийн системийг дэмжихэд квантын тооцоололт нь сайн. Мөн өргөн цар хүрээтэй үйлдлийг цэгцлэхэд хэрэгтэй.

Нейроморфын тооцоолон бодолт нь уламжлалт процессоруудаас сая саяар илүү үр дүнтэй нь тэднийг хязгаарын тооцоололтод хамгийн хэрэгтэй болгож байна. 

Хоёр технологи нь өөр өөрийн хүндрэлтэй бөгөөд түүнийг даван туулахад нэг биш арван жилүүд хэрэгтэй болно. Гэсэн ч энэ хоёр технологи  маш хардтайгаар хөгжиж байгаа. 

Материалын тухай шинжлэх ухаан

Ямар нэгэн зүйлийг шийдэхийн тулд  бид үргэлж ямар нэгэн материалыг ашигладаг. Тухайлбал, цэвэр хүрээлэн буй орчныг бүтээхийн тулд бидэнд илүү үр дүнтэй нарны зай, салхины генератор, зайнууд хэрэгтэй. Тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд  үйлдвэрлэгч нарт маш сайн материал хэрэгтэй болно. Тийм материалиуд бидэнд бас хуучныг солиход хэрэгтэй. Шинэ материал бүтээх нь цаг хугацаа ихийг шаардсан ээдрээтэй үйлдэлтэй байдаг уламжлалтай. 

Шаардлагатай чанарт хүрэхийн тулд эрдэмтдэд олон тооны туршилт хэрэгтэй байдаг. Тэр бүгд нь судалгааг маш өндөр зардалтай болгож иржээ. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаанд жинхэнэ хувьсгал гарч байна. 

Хүчтэй техникийн загварчлал, тооцоолон  бодох өндөр чадвар зэрэг нь  шинэ материал  бүтээх ажиллагааг хурдасгаж байгаа. Зарим тохиолдолд зуугаас ч илүү хувиар хурдасгаж буй. Тодорхой  жишээ авахын тулд Boeing 787 Dreamliner онгоцыг аваад үзье. 

Энэ онгоц нь түүний жинг 20  хувиар багасгаж, 20 хувиар  чанартай болгосон өндөр технологийн шинэ материалыг компани  бүтээснийг тооцохгүй бол олон зүйлээр өмнөхтэйгээ адилхан. Энэ нь нисэхийн дэлхийн зах зээлд маш үр дүнтэй болсныг хэлэх хэрэгтэй.  Материалын салбарын хувьсгал нь  иймэрхүү маягаар  аж үйлдвэрийн бусад салбарт  үр дүнгээ өгнө гэсэн хүлээлттэй байгаа. 

Сүүлийн гучин жилд гарсан дижитал хувьсгалаас илүүтэй их өөрчлөлтийн эринд бид орж байна хэмээн эрдэмтэд үзэж байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ саяхан Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 2 цаг 53 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 3 цаг 19 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 3 цаг 23 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 3 цаг 26 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 3 цаг 29 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 3 цаг 30 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 3 цаг 32 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 3 цаг 33 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 3 цаг 34 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 3 цаг 35 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 37 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 3 цаг 37 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 5 цаг 21 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 5 цаг 23 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 5 цаг 24 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 5 цаг 26 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 5 цаг 27 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 5 цаг 38 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 5 цаг 44 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top