МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагт зарлагдсан ч 21.00 цагт эхэлжээ. Удирдах зөвлөлийн хурлаар Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдад, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.
МАН-ын бүлэг дотооддоо хийсэн тохиролцоогоор БСШУС-ын сайдын квот МАН-ын 27-ын бүлэгт өгч, Е.Баатарбилэг гишүүний нэрийг дэвшүүлж байгаа юм байна. Маргааш сайдад нэр дэвшигчдийн нэрийг УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулах бөгөөд үргэлжлүүлэн холбогдох байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм.
Өнөөдөр Ерөнхий сайд энэ долоо хоногтоо багтаад сайд нарын асуудлыг хэлэлцэж дуусгана гэдгээ мэдэгдсэн тул маргааш гурван сайдыг зэрэг томилох бололтой. Ингээд энэ намрын чуулган хаалтыг хийхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (1)