Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн (NFL) 59 дэх удаагийн "Super Bowl" тэмцээнийг телевизээр 127.7 сая хүн үзэж, нэг сувгаар цацагдсан нэвтрүүлгийн хувьд хамгийн олон үзэгчтэй болсон тухай "Nielsen" фирм мэдээллээ.
Өнгөрсөн ням гаргийн тоглолтод "Филадельфиа Иглз" баг 2022, 2023 оны аварга "Канзас Сити Чифс" багийг 40-22 харьцаагаар ялсан. Уг тоглолтыг Fox суваг болон Tubi стриминг үйлчилгээгээр дамжуулсан бөгөөд үзэгчдийн тоо хоёрдугаар хагаст 137.7 сая хүрч дээд амжилт тогтоосон байна.
Өнгөрсөн жилийн "Super Bowl"-ын тоглолтыг 123 сая хүн үзсэн бол энэ жил үзэгчдийн тоо 3.2 хувиар өсжээ. Тэмцээнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, "Канзас Сити"-гийн тоглогч Трэвис Келси-гийн найз бүсгүй, алдарт дуучин Тейлор Свифт нар үзэж байв.
Түүнчлэн завсарлагын үеэр Америкийн рэпер Кендрик Ламар-ын тоглолтыг 133.5 сая хүн үзэж, "Super Bowl"-ын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй "Halftime" шоу болсон байна. Өнгөрсөн жилийн Ашер-ийн тоглолтыг 129 сая хүн үзэж байсан бөгөөд энэ жилийн үзүүлбэрийн үзэгчдийн тоо 3 хувиар өсжээ.
Эх сурвалж: AFP