Зам тээврийн салбарын 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 9-ний хүртэлх статистик мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд салбарын нийт ачаа тээвэр 11.9 сая тонн хүрсэн бөгөөд авто тээврийн ачаа 7.3 сая тонн, төмөр замын ачаа 4.6 сая тонн, агаарын тээврийн ачаа 0.8 мянган тонн байжээ.
Зорчигч тээврийн хувьд нийт 14.8 сая зорчигч тээвэрлэснээс нийслэлийн нийтийн тээврээр 14.1 сая, авто тээврийн улс болон хот хоорондын үйлчилгээ 230.7 мянган, агаарын тээврээр 231.6 мянган, төмөр замаар 178.1 мянган зорчигч зорчсон байна.
Агаарын тээврийн зорчигчдын тоо долоо хоногт дунджаар 35 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.6 хувиар өсжээ. Харин авто тээврийн ачаа тээврийн дүнгээс харахад, Гашуунсухайт боомтоор хамгийн их ачаа тээвэрлэгдсэн бөгөөд 6492 тээврийн хэрэгслээр нийт 759 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.
Эх сурвалж: Зам тээврийн яам