Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, төсөв зарцуулдаг ч ажилгүйдэл, ядуурал буурч, үр дүн гарахгүй байна.
Шалтгаан
- Халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого хуучирсан
- Цаг үеийн шаардлага хангахгүй байгаа
Шийдэл
- Хөтөлбөрүүдийг шинэчлэх, орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулах
- Иргэдийн мэргэжлийн ур чадварын зөрүүг арилгах, бүтээмжийг нэмэгдүүлэх
- Их өгөгдөлд суурилсан хүний нөөцийн бодлого, статистикийг боловсруулах
- Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, эрх зүйн орчны шинэчлэл
- 2024 онд нээгдсэн Job Center төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай уялдуулах
- 21 аймагт хөдөлмөр эрхлэлтийн төв байгуулах
Цаашид хүнсний эрхийн бичгээс татгалзаж, хөдөлмөр эрхэлж буй зорилтот бүлгийг түлхүү дэмжих, ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөжээ.