Өнөөдөр болох үйл явдлын тойм:
Дотоодод:
- 08:30 - Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
- 10:00-13:00 - “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлэг ШУА-ийн төв байранд болно.
- 10:00 - Аялал жуулчлалын 7 хоног - Улаанбаатар зочид буудалд 3 дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 88038882.
- 11:00 - "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
- 14:00 - ХААИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй асуудлыг шийдэх хурал ХААИС-д болно. Утас: 95168797.
- 19:00 - "THE LOVER" уран бүтээл 12-16-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.
Үзэсгэлэн, соёл урлаг:
- Norphei Art Gallery - Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач Ч.Болорын байгалийн зургийн "Монгол" уран зургийн үзэсгэлэн BlueMon төвд 2-р сарын 23 хүртэл гарч байна.
- “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа - Соёолж молл, Их наяд худалдааны төвд 2-р сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.
- Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн - Чингис хаан Үндэсний музейд 3-р сарын 12 хүртэл гарч байна.
Гадаадад:
- “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн - Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 1-р сарын 15-наас 2-р сарын 25 хүртэл зохион байгуулна.
- БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн IX наадам 2-р сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
iСанал болгох
Top