Сангийн сайд Б.Жавхлан дахин өргөн барьсан 2025 оны төсвийг танилцууллаа.
Сангийн сайдын мэдээлснээр нийт 2.3 их наяд төгрөгийн зардлыг танах шаардлага гарсан байна. Зардлыг танасантай холбоотойгоор орлого мөн 394 тэрбум төгрөгөөр буурчээ.
Анх өргөн барьсан төсөлд нийт урсгалд зардалд 26 их наяд төгрөгийг төсөвлөснөөс 18 их наяд төгрөгийн зардлыг огт хөндөөгүй. Мөн шилжиж байгаа төсвийг танаж болохгүй. Төслийг зогсоож болохгүй, он дамжих тусмаа төсөвт өртөг нь нэмэгдэнэ. Мөн урсгал зардал дээрээ бага үнэтэй тавилга, техник хэрэгслээ хэмнэнэ. Үлдсэн 9 их наядын зардлаас жигд 10 хувийг хасна гэв.