x

Төсөв 2025: Үндэсний хиймэл дагуулын 211,6 тэрбумыг хасчээ

Монгол Улсын Засгийн газраас дахин боловсруулж, УИХ-д өргөн барьсан 2025 оны төсвийн төслийн талаарх мэдээллийг товчлон хүргэж байна.

2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан.

Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0,7 их наяд төгрөг нийт 2,3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулна.  Үүнд хойшлуулж болох зардлууд буюу тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтаж байна.

Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Үүнд гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 тэрбум, бусад орлого 12 тэрбум төгрөгөөр тус тус багтаж байна.

ЦАЛИНГИЙН СУУРЬ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАСАХГҮЙ

Засгийн газраас төвсийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр хөндөж болох зардал хөндөж болохгүй зардлуудыг тусгайлан тусгажээ. Хөндөж болохгүй зардалд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 1,6 их наяд төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2,3 их наяд төгрөг, нийгмийн даатгалын сангийн 5,9 их наяд төгрөг, хүүгийн төлбөр болон 1,36 их наяд төгрөг, цалингийн суурь 6,6 их наяд төгрөг болон төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж бусад хуульд заасан тэтгэмжийн 0,5 их наяд төгрөгүүдийг хөндөхгүй байхаар тусгасан байна. Харин хөндөж болох зардалд урсгал зардал, хөрөнгийн зардал, гадаад зээлийн ашиглалтын зардлуудыг тусаж, өргөн барихаар болжээ. Ингэхдээ төсвийн зарлагыг бууруулж, 0,8 хувь болгож бууруулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалт 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалтыг 0,7 их наяд байхаар тооцжээ.

СУРГАЛТ, СЕМИНАРЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛНА

Төсвийн урсгал зардлыг бууруулахдаа Соёлын сайдын гурван арга хэмжээ, сургалт, семинар болон тээврийн үйлчилгээний зардал, зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс, бусад зориулалт арга хэмжээний зардлуудыг нэн тэргүүнд хасахаар тооцсон байна. Тодруулбал,

  • СОЁЛЫН ЭРХИЙН БИЧИГ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн 8.2, 8.3 болон 8.4 дэх хэсгийг хүчингүй болгоно.
  • КИНО УРЛАГ ДЭМЖИХ ЗАРДАЛ: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3.2, 5.3.9 дүгээр заалт, Кино урлагийг дэмжих тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийг хүчингүй болгоно.
  • СУРГАЛТ, СЕМИНАРЫН ЗАРДАЛ:Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулж улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
  • ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: УИХ-ын тогтоолоор тээврийн үйлчилгээг хязгаарлах чиглэлийг Засгийн газарт өгнө.
  • ЗӨВЛӨЛ, ХОРОО, КОМИССЫН ГИШҮҮДИЙН АЖЛЫН ХӨЛС: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулж улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
  • СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ: Соёлын тухай хууль 34.3.1, 34.3.3 болон 34.4 дэх хэсэг
  • БУСАД ЗОРИУЛАЛТ, АРГА ХЭМЖЭЭ: УИХ-ын тогтоолоор арга хэмжээг төсвөөс санхүүжүүлэхийг хязгаарлах чиглэлийг Засгийн газарт өгнө

ТАВИЛГЫН ЗАРДЛЫГ 100 ХУВЬ ХАСНА

Улсын төсвөөс нийт 833 тэрбум төгрөг танасан бол гадаад зээлийн ашиглалтын дүнгээс 211,6 тэрбумыг хасч,  669 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Тодруулбал,  Үндэсний хиймэл дагуулын төсөлд тусгагдсан 211,6 тэрбум төгрөгийг хасч, 457,4 тэрбум төгрөгийг бууруулсан байна. Нэг удаа хойшлуулж болох зардлыг бууруулсан.Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодорхой зардлуудыг бууруулахаар тусгажээ.

  • Тавилга-100 хувь
  • Багаж, техник, хэрэгсэл-50 хувь
  • Бичиг хэрэг-50 хувь
  • Хичээл үйлдвэрлэлийн даддлага-50 хувь /Үүнд, эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн яам, батлан хамгаалах салбарууд орохгүй/
  • Гадаад томилолтын зардал-50 хувь /Төрийн өндөр түвшний айлчлал, өндөр түвшний зочин төлөөлөгчийнх хамаарахгүй/
  • Тээвэр шатахууны зардал-50 хувь /эрүүл мэнд, тусгай чиг үүргийн байгууллага хамаарахгүй/

Урсгал зардлын нийт хасагдах дүн 0,8 их наяд төгрөг байхаар тооцсон байна.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 840,9 ТЭРБУМААР БУУРУУЛНА

Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулахд шилжих төслүүдийг хөндөхгүй гэж үзжээ. Харин

  • 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтээс 10,2 тэрбум төгрөгийг бууруулсан.
  • Бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтаас 492,1 тэрбум төгрөгийн бууруулсан.
  • Зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг 2024 оны гүйцэтгэлд үндэслэн 61,1 тэрбум төгрөгөөр бууруулж, хойшлуулах
  • Тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь буюу 92,4 тэрбум төгрөгөөр бууруулах
  • Зээл, тусламжийн Монголын талын санхүүжилтийг 68,8 тэрбум төгрөгөөр бууруулах
  • Концессын эргэн төлөлтөөс 24,1 тэрбум төгрөгийг тус тус бууруулах 2025 оны төсөвт тусгасан байна.

Харин Хавдрын эмнэлгийн их засвар болон Хавдрын эмнэлэг-2 барилгын дэд бүтцэд 7,9 тэрбум төгрөгийн нэмж тусгахаар болжээ. Тус эмнэлгийн дэд бүтцийн нийт төсөвт өртөг нь 15,7 тэрбум аж.

ТӨСВИЙН ОРЛОГЫГ 393,1 ТЭРБУМААР БУУРУУЛНА

Монгол Улсын 2025 оны төсөвт нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал 1 их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар тусгасаж баталсан байв. Дахин боловсруулсан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 393,1 тэрбум төгрөгөөр бууруулж, орлогыг 33,3 их наяд төгрөг байхаар тооцжээ.

Ингэхдээ, Гаалийн орлого 174 тэрбум, НДШ, ЭМД 23,4 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112,3 тэрбум, ХХОАТ 21,1 тэрбум, ААНОАТ 50,3 тэрбум, бусад 12 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж тооцжээ.

Эх сурвалж: News.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. MANIPAL (102.89.83.203)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00 Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө MANIPAL улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг MANIPAL эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол MANIPAL эмнэлэгтэй [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
    2024 оны 12 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 4 цаг 6 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 5 цаг 14 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 7 цаг 12 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 8 цаг 18 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 9 цаг 4 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 10 цаг 10 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 11 цаг 1 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 12 цаг 42 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 12 цаг 48 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 12 цаг 56 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 13 цаг 58 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 14 цаг 11 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 14 цаг 27 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 14 цаг 31 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 14 цаг 38 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top