x

Нийслэлд бие даасан эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах асуудлыг судална

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулжээ.

Танилцуулгад,

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 27 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ хурдаараа 2030 он гэхэд 2,5 саяыг давах төлөвтэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл ерхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 10 хувийг замын хеделгеенд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцууд, унсэн сан, замын тоос шороо, ил задгай хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн жилүүдэд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч зорьсон үр дүнд хүрч чадаагүй байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын CO2 хүлэмжийн хий ялгаруулалтын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 30,7 хувь өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Тиймээс нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг тархмал эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсад туршигдсан, дэвшилтэт технологи бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь богино хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам хэмээн судалж байна. Дэлхийн ихэнх хотууд шингэрүүлсэн нефтийн хий /LPG/-г дулааны эрчим хүчний эх үүсвэрээр сонгож цэвэр, аюулгүй, хүртээмжтэй, хор нөлөөгүй, илүү үр ашигтай болохыг нотолсон. Улаанбаатар хотын гэр хороололд уг төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх боломжтой гэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулж Засгийн газрын хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод бие даасан тархмал эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс өөр дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудлыг судалж, танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 4 цаг 34 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 5 цаг 42 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 7 цаг 40 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 8 цаг 47 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 9 цаг 32 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 10 цаг 38 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 11 цаг 29 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 13 цаг 10 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 13 цаг 17 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 13 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 14 цаг 26 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 14 цаг 39 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 14 цаг 55 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 15 цаг 0 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 15 цаг 7 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top