x

Трампын ялсан шалтгаан

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөДональд Трамп,КамалаХаррис хоёрын хэн нь ялах нь бараг ойролцоо гэсэн таамаглалтай байлаа. 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг тоолоход бүтэн 4 өдөр шаардагдаж байсан бол саяын сонгуулийн дүнг тоолоход  хэдэн цаг л болов. 

АНУ-ын гол 7 мужид эхний тооллогоор Трамп тэргүүлж байгаа нь тодорхой болж байв.   Ардчилсан намын гэгддэг хөх тойргуудад Камала Харрис дөрвөн жилийн өмнөх Жо Байденгийн үеийнхээс  2-3 хувиар бага санал авчээ.  Хөдөө нутгийн сонгогчдын ихэнхи нь Трампыг дэмжив.   

Сонгууль дуусахаас хэдхэн цагийн өмнө шинжээчид “ Нэр дэвшигчдийн санал тун ойрхон гарах тул тооллого хэдэн өдөр болох байх. Эцсийн дүн сүүлчийн тойргуудад гарсан дүнгээр хэдхэн мянган хүний саналаар дүн гарах биз” хэмээн таамаглаж байлаа.

Сонгуулийн дүн олныг гайхшруулав. 11-р сарын 5-ны өдрийн сонгуулиар Трампын төлөө 73 сая сонгогч, Харрисийн төлөө 68 сая сонгогч саналаа өгчээ. 

“Нью Иорк таймс” сонин “Мужуудад дийлэнхи олнысанал авсан Трамп өмнөх 2020 онд авч байсансаналаа улам ахиулж чадлаа” хэмээн бичиж байв.

Өмнө нь ардчилсан намд саналаа өгдөг байсан үндэстний цөөнх блон африк гаралтай америкчууд энэ удаа Трампын төлөө санал өгчээ. Трамп латин америкчуудын саналыг  авч чадлаа. Залуу сонгогчдын ялангуяа 30- аас доош насны залуусын ихэнхи нь Трампын төлөө сналаа өгөв.   Ардчилал либералын  хандлагатай Нью Иорк,Манхаттэний сонгогчид Трампын төлөө саналаа өгөв. 

Трамп гол анхаарлаа эдийн засгийг сайжруулах, татварыг багасгах, криптовалютыг дэмжих зэрэг асуудалд хандуулав. 

Яагаад ардчилсан нам энэхүү сонгуульд ялагдав?

Америкийн ихэнхи сонгогчид одооны Жо Байдены Цагаан ордоны эдийн засгийн бодлогонд дургуйцэж байв. Иргэд  АНУ-ын эдийн засаг тааруухан байгаад Жо Байден болон Камал Харрис буруутай хэмээн үзэж байв. Сонгогчид эдийн засгийн инфляци болон АНУ-ын хууль бус цагаачлалд ихэд дургуйцэж байв. Хууль бус цагаачид америкийн ажлын байрыг олноор нь булаан авч байв.

Камала Харрис сонгуулийн кампанит ажлын үеэрээ эдгээр асуудлыг яаж шийдвэрлэхээ сонгогчдод тодорхой яриагүй бөгөөд гол анхаарлаа Трампыг сонговол америкийн ардчилалд ямар аюул тулгарах талаар ихэвчлэн ярьж байв.  Камала Харрис сонгуулийн өмнөх ухуулгын үеэр Трампыг “фашист” хэмээн нэрлэж түүнийг эрүүгийн хэрэг үйлдэж шүүхэд мөрдөгдөж байсан хэмээн хэлсэн боловч ямар ч нэмэр болсонгүй. 

Бодвол америкчууд Трампын үед эдийн засгийн бодлого ахицтай байж ажлын байрыг нэмэгдүүлж хууль бус цагаачлалын эсрэг тэмцэж эх орноо дайнгүй байлгасан цаг үеэ дурсаж түүний төлөө саналаа өгсөн байж болно л доо. 

Сонгогчид ихэнхи нь Камила Харрисийг Жо Байдэны үргэлжлэл мөн бөгөөд хэрэв сонгогдвол онцын өөрчлөлт гарахгүй хэмээн үзэж байв. Энэ бол ялагдлын гол шалтгаан байж ч мэднэ.

Бүгд найрамдах намынхан АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхи болох биз. Одоогоор эцсийн дүн хараахан гараагүй байна.

Бүгд найрамдахчууд Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхийн санал авснаар тэдэнд хууль тогтоох болох гүйцэтгэх засаглалд өөрсдийн намын хүмүүсээ томилох боломжтой болох нь мэдээж.

Дональд Трамп АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгч асан Гровер Кливленд шиг дөрвөн жилийн дараа хоёр дахь удаагаа дахин сонгогдсон хоёр дахь ерөнхийлөгч болж байна.Трамп эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн мөрдлөгөд орж байсан бэрхшээлийг даван гарч сонгуульд ялсан анхны ерөнхийлөгч болжээ.

Ер нь Дональд Трамп бол өөрийн үзэл бодлоо шуудхан түс тас хэлчихдэг, хийх ажил, хэрэгжүүлэх хөтөлбөрөө  олон түмэнд сайтар ойлгуулж чаддаг туршлагатай улс төрч л дөө. Өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтонтой өрсөлдөж байхдаа Хилларид шуудхан л “Хатагтай Клинтон та нөхрийгөө хангаж чадахгүй байж Америкийг яаж хангах юм бэ” гэж хэлээд шууд л сонгуульд  ялж байлаа.  

Ардчилсан намынхан яагаад эмэгтэй хүнийг Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг юм бол?   Хүчирхэг эрэгтэй улс төрч олддоггүй юм болов уу. Америкийн түүхэнд хэзээ ч эмэгтэй хүн ерөнхийлөгч болж байгаагүй юм. Харин хар арьстан ерөнхийлөгч америкийн түүхэнд анх удаа  Барак Обама л  болж байсан юм.

АНУ-ын “Wall Street Journal” сонин:  “ Америкийн эдийн засгийн хөгжлийг хангаж чадаагүй, өөрсдийн амалсан амлалтаа бүрэн биелүүлээгүй Байден болон Конгресс дахь ардчилсан намынхны  алдаатай бодлогын балгаар Трамп яллаа” хэмээн бичжээ. 

Трампын ялалтын дараа Орос - Украины дайн яах бол хэмээн олон улсын  шинжээчид таамаглаж байна.

Трамп сонгуулийн өмнө “ Хэрэв би АНУ-ын Ерөнхийлөгч болвол  Орос Украины дайныг нэн даруй нэг хоногийн дотор зогсооно” хэмээн  мэдэгдэж байв.

Энэ асуудлаар олон улсын шинжээчид дараах хоёр таамаглалыг дэвшүүлж байна.

  1. Украин улс Оросын түрэмгий дайныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ энхийн хэлэлцээр хийнэ. Орос улс Донецк, Луганск, Крым гурвыг авч үлдэнэ. Украин Запорож, Херсон мужаа буцаан авна. Украин НАТО-д элсэнэ, Европын Холбоонд элсэнэ.Өрнөдийн орнууд Украин улсад дайнд сүйрсэн улсаа сэргээн босгоход нь мөнгөн тусламж үзүүлнэ. Орос улс Украиныг сүйтгэсэн дайны төлбөр төлөхөөс татгалзана.

   2.Дайны галыг одооны Оросын эзэлсэн шугамаар зогсооно. Украиныг НАТО-д элсүүлэхийг хориглоно. АНУ Украйнд цэргийн техникийн болон мөнгөн тусламж үзүүлэхээ зогсооно.Трамп “ НАТО бол холбоотнуудад ашигтай. АНУ-д ашиггүй” хэмээн ярьдаг. Иймд АНУ НАТО-д туслахаа зогсооно.

Ямар ч байсан АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд  Доналд Трамп яллаа. АНУ урьдын агуу их супер гүрэн гэсэн статусаа улам бататгаж,  дэлхийн тэргүүлэгч орон гэдгээ дахин харуулах уу, дайныг зогсоох уу? гэдгийг зөвхөн цаг хугацаа л  харуулах   үлдлээ.

                                                                                                                                            Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 3 цаг 55 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 5 цаг 3 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 7 цаг 1 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 8 цаг 7 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 8 цаг 53 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 9 цаг 59 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 10 цаг 50 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 12 цаг 31 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 12 цаг 37 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 12 цаг 45 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 13 цаг 47 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 14 цаг 0 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 14 цаг 16 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 14 цаг 21 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 14 цаг 27 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top