x

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-р сарын 6-7-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2024 оны 11-р сарын 05-ны 20 цагаас 11-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшиж, шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

2024 оны 11-р сарын 07-ноос 2024 оны 11-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-р сарын 7-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
256 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжлаа 4 цаг 36 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов 4 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 4 цаг 52 мин Сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээг хийнэ 5 цаг 40 мин KIA өөрийн түүхэн анхны Пикапаа гаргалаа 10 цаг 55 мин Британийн Консерватив намыг анх удаагаа өнгөт арьстан эмэгтэй удирдана. 10 цаг 57 мин Элон Маск ялагдав: Twitter-ийн топ менежерүүд заргаа авлаа 11 цаг 1 мин Collins English Dictionary: 2024 ОНЫ ҮГИЙГ НЭРЛЭВ 11 цаг 3 мин Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ 12 цаг 54 мин Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв 13 цаг 12 мин Боржин чулуун сийлбэрийн үзэсгэлэн Чингүнжавын талбайд нээлтээ хийлээ 13 цаг 56 мин “Voyager-1”-ийн 1981 оноос хойш ашиглагдаагүй төхөөрөмж ажиллаж эхэлжээ 14 цаг 9 мин УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана 14 цаг 14 мин А.Овечкин 860 дахь гоолоо орууллаа 14 цаг 18 мин Дэлхийн үнэмлэхүй аварга А.Бетербиевт орон сууцны эрхийн бичиг гардуулжээ 14 цаг 24 мин Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээлүүд тодорлоо 14 цаг 30 мин Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл 14 цаг 38 мин “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” эхэллээ 14 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Сингапур Улсаас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 14 цаг 53 мин Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 57 мин
iИх уншсан
ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Би өөрийгөө гаж донтой гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн Ангэла Мэркелийн үлдээсэн аймшигт өв Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй гүйц... Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног... Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй Дэлхийн үнэмлэхүй аварга А.Бетербиевт орон сууцны эрхийн бич... Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл я... Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Зөвлөлт молги-орос гацаанд хувираад дээрэлхэв
Top