x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг тус улсын төрийн тэргүүний хувиар 16 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид Монгол, Казахстаны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллана гэлээ.  

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин гүнзгийрч буйг онцлоод, Монгол, Казахстаны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүхэн нягт холбоотой ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бүр бататгахын төлөө ажиллахаа илэрхийлэв. 

Талууд цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД 5 цаг 57 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ 7 цаг 1 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо 7 цаг 6 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя 7 цаг 20 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа 8 цаг 17 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ 8 цаг 22 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов 8 цаг 28 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна 8 цаг 39 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна 8 цаг 50 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо 9 цаг 10 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов 9 цаг 14 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан 9 цаг 18 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй 9 цаг 24 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог 10 цаг 9 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав 10 цаг 26 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна 10 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа 10 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 10 цаг 43 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ 10 цаг 54 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна Өчигдөр 18 цаг 47 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Японы эрх баригч нам  12 жилийн дараа анх удаагаа парламенты... Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүл... Мазаалай амьдрах орчноо өөрөө бүтээдэг Ч.Өнөрбаярыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын... Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 385 жилийн ойн өдөр
Top