x

Химийн салбарын Нобелийн эзэд тодорлоо

Америкийн эрдэмтэн Дэвид Бейкер, Их Британийн судлаач Жон Жампер, Демис Хассабис нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо. Энэхүү шагналыг уургийн бүтцийг судалсных нь төлөө тэдэнд олгохоор шийдвэрлэжээ.

Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Америкийн химич Д.Бейкер цоо шинэ төрлийн уургийг гаргаж чадсан бол Д.Хассабис, Ж.Жампер нар хагас зуун жилийн туршид таамаглаж чадаагүй уургийн нарийн төвөгтэй бүтцийг урьдчилан таамаглах боломжийг олгосон хиймэл оюуны загварыг бүтээсэн байна. 

Шагналтнуудын хийсэн нээлтүүд нь асар их нөөц бололцоог агуулж байна гэж Нобелийн хороо үзжээ. Уургууд нь дэлхий дээрх амьдралын үндэс суурийг бүрдүүлдэг бүхий л химийн урвал явагдахад гол үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн даавар, дохио дамжуулах бодис, эсрэг биетүүд, янз бүрийн эд эсийг бүрдүүлэгч материалуудын үүргийг гүйцэтгэдэг. Харин уургууд нь амьдралыг бүрдүүлэгч материал гэж нэрлэж болох 20 өөр амин хүчлээс бүрддэг. Тэгвэл Д.Бейкер 2003 онд эдгээр амин хүчлийг ашиглан бусад уурагтай адилгүй огт өөр уургийг бүтээх боломжтой гэдгийг нээжээ. Үүнээс хойш түүний судалгааны баг эм, вакцин, наноматериал болон бяцхан мэдрэгч шиг ашиглаж болох уургуудыг шинээр бүтээсээр байна.

Х.Жамперын хийсэн нээлт нь уургийн бүтцийг урьдчилан таамаглахтай холбоотой юм. Уургуудын бүтэц дотор амин хүчлүүд нь урт гинжин хэлхээгээр холбогддог бөгөөд тэдгээр нь уургийн үйл ажиллагааг тодорхойлдог гурван хэмжээст бүтцээс тогтдог. Судлаачид 1970-аад оноос хойш амин хүчлийн дарааллаар уургийн бүтцийг урьдчилан таамаглах гэж оролдсоор иржээ. 

Д.Хассабис, Ж.Жампер нар уургийн бүтцийг таамаглах боломжийг олгосон AlphaFold2 хэмээх хиймэл оюуны загварыг 2020 онд танилцуулжээ. Эл хиймэл оюуны тусламжтайгаар судлаачдын ялгаж тогтоосон бараг бүх 200 сая уургийн бүтцийг урьдчилан таамагласан байна.

Өдгөө 62 настай Д.Бейкер бол Сиэтл хот дахь Вашингтоны их сургуулийн профессор юм. Харин  Д.Хассабис Лондонд төвтэй Google DeepMind судалгааны компанийг хамтран үүсгэн байгуулагч бөгөөд 48 настай. Ж.Жампер тус компанид ахлах судлаачаар ажилладаг. Тэрбээр 39 настай бөгөөд хамгийн залуу Нобелийн шагналтнуудын нэг болжээ.

Google DeepMind бол хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг Америк-Британийн компани юм. 2010 онд Лондонд DeepMind Technologies нэртэйгээр байгуулсан тус компанийг дөрвөн жилийн дараа Google компани худалдан авчээ. Google DeepMind нь мэргэжлийн го даамчныг хожиж чадсан AlphaGo программыг, мөн компьютер тоглоомыг хүн шиг тоглож чаддаг мэдрэлийн эсийн сүлжээг бүтээсэн юм. 

Өнгөрсөн оны химийн салбарын Нобелийн шагналыг квантын цэгүүдийг нээж, нийлүүлэгжүүлэхэд оролцсон Америкийн эрдэмтэн Мунги Бавенди, Луис Брюс, 1999 оноос хойш АНУ-ын “Nanocrystals Technology Inc” компанид ажиллаж байгаа Оросын эрдэмтэн Алексей Екимов нар хүртсэн билээ.

1901 оноос хойш химийн салбарын Нобелийн шагналыг 115 удаа олгожээ. 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 6 цаг 33 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 6 цаг 34 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 6 цаг 38 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 6 цаг 41 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 6 цаг 43 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 6 цаг 46 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 6 цаг 49 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 6 цаг 52 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 9 цаг 45 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 10 цаг 11 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 10 цаг 15 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 10 цаг 18 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 10 цаг 21 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 10 цаг 22 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 10 цаг 24 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 10 цаг 25 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 10 цаг 26 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 10 цаг 27 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 10 цаг 29 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 10 цаг 29 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top