Хамгийн түрүүнд бие судлал ба анагаахын шагналтнуудыг Стокгольм хотноо зарласнаар 2024 оны Нобелийн долоо хоног (2024.10.07) эхэллээ.
Нобелийн шагнал-2024
Аравдугаар сарын 7 (даваа) – анагаах ухаан, бие судлал (Стокгольм)
Аравдугаар сарын 8 (мягмар) –физик (Стокгольм)
Аравдугаар сарын 9 (лхагва) – хими (Стокгольм)
Аравдугаар сарын 10 (пүрэв) – уран зохиол (Стокгольм)
Аравдугаар сарын 11 (баасан) – энх тайвны шагнал (Осло)
Аравдугаар сарын 14 (даваа) – Шведийн Төв банк 1968 бий болгосон Альфред Нобелийн дурсгалд зориулсан эдийн засгийн шагнал (Стокгольм)
Зохион бүтээгч бөгөөд аж үйлдвэрлэгч Альфред Бернхард Нобель (1833-1896) дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн шагналыг үүсгэсэн гэрээслэлээ 1895 онд бичжээ. Гэрээслэлийн дагуу түүний хөрөнгийн ашиг нь жил бүр таван хэсэгт шагнал болон хуваагдаж байх ёстой. Жил бүрийн аравдугаар сарын эхээр Стокгольм (Швед), Осло (Норвеги) хотуудад Нобелийн долоо хоног зарлагдан тэр хугацаанд нь фикик, хими, бие судлал ба анагаах, уран зохиол, эдийн засаг, энх тайвны шагналтнууд нэрлэгдэх ёстой юм. Нобелийн хороо хамгийн сүүлийн судалгаануудыг ихээхэн ховор тэмдэглэдэг. Ердийнхөөр шагнал он жилүүд өнгөрсний дараа эзнээ олдог. Шагналын журмаар нэг жилд шинжлэх ухааны салбарын хоёр ажлыг л тодруулна. Шагнагдсан хүмүүсийн тоо нь гурваас хэтрэхгүй байх ёстой.
Нобелийн сан
Стокгольм хотноо шагналын захиргааны байгууллага болох Нобелийн сан 1900 онд байгуулагджээ. Тэр үед сангийн хөрөнгө нь 31 сая швед крон байв. Шагнал нь өөрөө 1901 оноос эхлэн гардуулагдаж иржээ. Шведын Улсын банк 1968 онд өөрийн үүсгэн байгуулагдсаны 300 жилийн ойгоор Альфред Нобелийн дурсгалд зориулан Эдийн засгийн шагналыг бий болгожээ. Энэ шагнал нь Эдийн засгийн Нобель гэж нэрлэгдэн 1969 оноос эхлэн бусад шагналуудынх нь хамт олгогдож эхэлсэн байна. Шагнал олгох зарчим нь адилхан ч харин мөнгийг нь Төрийн банк нь гаргадаг байна.
Шагнал гардуулах ёслол Нобль нас барсан арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольмын филармонийн байранд болж, Шведийн хаан Карл XVI Густав шагналтнуудад шагналыг үүсгэн байгуулагчийн хөрөгтэй алтан медаль, дипломыг гардан авна. Медалийн нүүр талд (аверс) Альфред Нобелийн хөргийн (харин энх тайвны Нобелийн медалийн медаль дээр хөрөг арай өөр чимэглэгдсэн байгаа). Медалийн ар талд (реверс) зураг нь салбар бүрийнхээ онцлогтой.
Энэ жилд номинац бүрийн шагналын мөнгө нь 11 сая крон ($1,09 сая) байх юм. Кроны ханш унаснаас сүүлийн жилүүдэд мөнгөний хэмжээ өмнөх шигээ их болж чадахгүй байна. Хориод жилийн өмнө швед крон нь нэг саяар бага байсан ч тэр нь бараг л $1,3 сая болж байв. Мөнгөний хамгийн бага хэмжээ 2016 онд $870 мянган доллар байлаа.
Бичил РНК эрхтнүүд дээр хэрхэн тоглоно вэ. Энэ жилийн анагаахын Нобелийг юуны төлөө олгов?
РНХ(Рибонуклеи́ны хүчил) бүх амьд организмын эсэнд байдаг гурван үндсэн нь макромолекулыннэг. Нөгөө хоёр нь — ДНК(Дезоксирибонуклейны хүчил) ба уураг юм. Энэ гурав л мэдэгдэж буй бүх амьд организмуудын өсөлт хөгжилт, ажиллагаанд ашиглагддаг ба генетикийн заавруудыг агуулсанбайдаг.
Нобель олгосон микроРНХ гэдгийн нээлтийг бадралт бишгүүрийн мануаль гэх түлхүүртэй зүйрлэж болох юм. Тэр товчийг дарангууд бишүүрийн дуу нь өөрчлөгддөг. МакроРНХ нь эсийн тэр мануаль юм гэхэд алдахгүй.
Шагналтнуудын нэг нь бейсболчин болохыг хүсч нөгөө нь машинаар аялан мод суулгах гээд шинжлэх ухаанаа орхисон байв. Гэсэн ч тэдний зам эцсийн эцэст нийлж, өнөөдөр Виктор Эмброз, Гэри Рувкун хоёр генийн идэвхийг зохицуулдаг суурь зарчмыг нээснийхээ төлөө Бие судлал ба анагаахын салбарын Нобель-2024 шагналтнууд боллоо. Энэ тухай Стокгольмын Каролины анагаахын институтын энэ салбарын шагналтныг тодруулдаг Нобелийн хороо аравдугаар сарын 7-нд зарласнаар Шведийн нийслэлд Нобелийн долоо хоног эхэллээ.
Хромосомуудын нэгдлийг бүтээдэг геномын түлхүүрийг оллоо
Бидний бие организмын эс бүрд тэдний ажиллагааг зохицуулдаг нэг л генийн цуглуулга байдаг. Гэтэл бидний мэдэж байгаагаар организмын эс бүр нь өөр өөр, булчин мах бодийн, мэдрэлийн зүрх, бөөрний гээд л. ДНК-д нэг л заавартай байтал эсүүд нь яагаад өөр өөрөөр ажиллана вэ гэдгийг бид ойлгохгүй байлаа. Үүний зэрэгцээ, эсүүд гадаад орчиндоо зохицоод байдаг. Энэ хэрхэн хийгдэнэ вэ? Хэрэв генийн зохицуулалт өөрчлөгдвөл тэр хорт хавдар, сахарын өвчин гээд л ноцтой өвчинд хүргэнэ. Тиймээс генийн идэвхижилтийн зохицуулалтыг судлах нь олон жилийн турш чухал үүрэг байлаа.
Америкийн эрдэмтэд Виктор Эмброс, Гэри Рувкун хоёр тэр “түлхүүрийг” нь олжээ. Амьд организмын генийн зааварчлалын тэр түлхүүр нь Рибонуклейны хүчлийн молекулын шинэ класс болж буй маш өчүүхэн микроРНК болов.
Эрдэмтэд илүү том организмынх шиг мэдрэлийн махбодийн эсийн төрөлтэй C. elegans гэдэг жижигхэн өтийг судалжээ. Тэр өт олон эст организм хэрхэн өсч хөгжиж буйг судлах жишгийн загвар болж чадав.
Нэг үгээр эрдэмтэд бүх олон эст организмууд ерөнхийдөө адил тооны гентэй ч тэд бие биенээсээ эрс өөр вэ гэдгийг олж тогтоов. Амьдын хөгжил нь генийн тоог өөрчлөлгүй харин тэднийг ашиглах зааврыг өөөрчлөх замаар явагджээ. Хэрэв тэднийг зохицуулах тусгай механизм байгаагүй бол тэр геном эс бүрт өөр өөр өөрөөр гарч ирэх ба та бид нэгэн адилхан эстэй бөөгнөрөл байх байж. Энэ нээгдсэн өчүүхэн молекулын хэсэгтэй бид цаг минут тутам ажиллаж байна. Жишээлбэл хөлс гоожих, зогсоохыг тэр л хийнэ. Халуун хүн хөлөрч эхлэнэ. Хөлрөх нь шингэнийг ууршуулах замаар организмыг хөргөж өгдөг. Энэ үеэр хөлс гаргах ген идэвхжинэ. Халуун газраас хүйтэн орчинд ороход хөлс гаргалтыг зогсоох ёстой. Тэр нь нэг генийг унтрааж нөгөөг нь асаах ёстой гэсэн үг. Үүнийг л тэр нээгдсэн микро РНХ хийдэг байна. Бусад эрдэмтэд энэ шагналыг олгох нь хоцорсон ч гэсэн зөв гэж хэлцгээж байна. МикроРНХ нь судалгааны өргөн уужим салбар. Өнөөдөр богиноРНХ-г зааварчилсан хичнээн тооны ген байгаа нь тодорхойгүй. Шинэ микро РНХ бараг л өдөр бүр нээгдээд өнөөдөр тэдний тоо хэдэн мянгаар яригдаж байгаа. Богино РНХ-г ашиглан хорт хаврыг эмчилж эхэлсэн. Тэр нь энд хэрэггүй генийг унтрааж, хэрэгтэйг нь идэвхжүүлж байгаа гэсэн үг юм.
Өт геномын нууцыг тайлахад туслав
Эрдэмтэд нээлтээ C. Elegans өтны буянаар хийжээ.Өт геномыг нь бүрэн тайлсан дэлхийн анхны амьтан болов. Тэр нь хүнтэй адилхан тооны геномтой учир хүний биолог, өвчнийг судлах жишгийн загвар болж байна. Үүний зэрэгцээ, түүний хөгжил нь яг тогтоогдсон адилхан явагддаг. Үр тогтохоос нь эхлээд өсөн том болтол нь тэднийг толгой дараалан судалжээ. Гол генүүд, үр хөврөлийн хөгжлийг зохицуулах молекулын идэвхи, эсийн бөөм агших-апоптоз зэргийг энэ өтөн дээр л нээсэн юм.
Өөрсдийн судалгаанд тэд хөгжлийнх нь үед генийн программыг нь өөрчилсөн мутантын шимэгч Caenorhabditiselegansөт дээр ажиллажээ. Нэгд нь lin-14генийн мутацитай нөгөөгийнх нь lin-4 генийг өөрчилсөн байв. Эхлээд Эмброс нь ген lin-4 нь lin-14-ийн идэвхийг дараад байв. Ямар замаар гэдэг нь тодорхойгүй байв. Ингээд маш богино молекул РНХ нээгджээ.
Энэгенийн зохицуулалтын механизм нь 1993 оны өгүүлэлд нь бичигдсэн байлаа. Тодорхо нэгэн хугацаанд механизм нь зөвхөн C. Elegans өтнийх гэж ирэв. Үүнээс долоон жилийн дараа Рувкун хамтран ажиллагчдынхаа хамт бас нэг микроРНХ олсон ба тэр нь хүнд ч байжээ. Ингээд л хүний шинэ шинэ микроРНХнээгдэх болжээ.
Бейсболчин болохыг хүссэн
Нобельтон Виктор Эмброс Нью-Гемпшир мужид олон хүүхэдтэй польш цэргийн зугтан дүрвэгч Лонгин Богдан Амброс ба түүний эхнэр Мелисса Амброс нарын гэрбүлд төржээ Хөрш Вермонт мужийн сүүн ферм дээр өсчээ.
Эмброс PLOSGeneticsсэтгүүлд ярихдаа эцэг нь 15 - 19 нас хүртэл немецийн хөдөлмөрийн лагерийн хоригдол байсан. Чөлөөлөгдсөний дараа Германд америк офицерийн туслах байгаад бие даан англи хэл сурчээ. Түүнийг төрөх үед эцэг нь боловсрол сайтай, их ном уншсан хүн болсон байжээ. Ер нь тэдний гэр оронд номыг их шүтдэг байжээ. Виктор багаасаа бейсболчин болохыг хүсч байв. Гэвч дараа одон орончид эрдэмтдийн тухай түүх уншсаар фермд ажиллаж байгаад Плутон гарагийг нээсэн Томбогийн замаар яван эрдэмтэн болохоор шийджээ.
Сргуулиа төгсөөд тэр Массачусетсийн технологийн их сургуульд очив. Сургуульд элсэх эсседээ тэр “Эрдэмтэн болохыг би хүснэ” гэсэн дөрвөн үг бичсэн байв. Тэнд Эмброс шинжлэх ухаан бакалавр, биологийн гүн ухааны докторын зэрэг авчээ.
Тэр 1979 оноос тэр биологч ирээдүйн Нобельтон Роберт Хорвицийн лабораторид ажиллажээ. 1984 онд Эмброс Харвардын их сургуульд багшлав. 1992 онд Дартмутын коллежид шилжлээ. Эдгээр газруудад тэр өөрийн судалгааг явуулж байв.
Гэр машинаар аялаж байхаар шинжлэх ухаанаа орхсон удаатай
Гэри Рувкун еврей Сэмюэль Дора (төрөхийн Гуревич) Рувкун хоёрын гэр бүлд төржээ. Эцэг нь барилгын инженер, эх нь сэтгэл зүйчийн бакалавр зэрэгтэй гэрийн эзэгтэй. Рувкун дунд сургуХүүхэд байхад нь хүртэл түүнд одон орны дуран, микроскоп худалдан авч өгсөн байв. Рувкун Берклидэх Калифорнийн их сургуульд ороод цахилгаан техник үзэж эхэлснээ бараг тэр даруйдаа физик үзэх болов. Их сургуулиа дүүргээд тэр цагаан цэнхэр фургонтайгаар хоёр жил тэнээд эцэст нь Орегон мужид мод тарих ажилд оржээ. Дараа нь тэр хоёр жил Өмнөд Америкаар
Хэсч яваад боливи-америкийн клубт Scientific Americanсэтгүүлүүдийн үдээстэй тааралдан уншаад шинжлэх ухаандаа эргэн орв. Харвардын их сургуульд биофизикийн зэрэг авчээ. Үүний дараа л тэр Массачусетсийн технологийн дээд сургуульд ВикторЭмбростай хамт ажиллан нобелийн нээлтээ хийжээ. Одоо Рувкун Ангараг гараг дээр амьдрал байгааг хайх робот төхөөрөмжүүд дээр ажиллаж байна.
Эх сурвалж: gazeta.ru