x

DdrC уургийг нээснээр хорт хавдрын эсрэг вакциныг гарган авна

ДНХ-г нөхөн сэргээх чадвартай “Ариун Грааль” гэгдэх уургийг нээсэн явдал нь хорт хавдрын эсрэг универсал үйлчилгээтэй вакциныг гарган авах мөчийг улам ойртуулж байна. Үүнийг хийх нь олон жилийн турш боломжгүй хэмээн тооцогдож байсан юм.

Энэхүү уургийг онолын хувьд хүний аль ч эрхтэнд суулгаж болох учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин гарган авахад хамгийн түрүүнд ашиглах боломжтой ажээ. 

Саяхан хийсэн нэгэн судалгааны явцад, DdrC гэдэг нэртэй энэ уургийг Deinococcus radiodurans хэмээх тогтвортой бактери дотроос илрүүлсэн бөгөөд энэхүү бактери нь онцгой нөхцөл байдлыг тэсвэрлэх чадвараараа “алдартай”.  DdrC уураг нь ДНХ-ийн гэмтлийг маш үр дүнтэйгээр илрүүлж, гэмтлийг сааруулан зогсоож, нөхөн сэргээх үйл явц эхэлсэн тухай мэдээллийг эсүүдэд өгдөг байна. 

Канадын Баруун Онтариогийн их сургуулийн судлаачдын хийсэн туршилтын явцад E. coli бактерид ddrC генийг суулгаснаар уг бактери хэт ягаан туяанаас үүдэлтэй гэмтэлд илүү тэсвэртэй болж, эсэргүүцэх чадвар нь 40 гаруй дахин нэмэгдэж байжээ. Судалгааны дүнг Nucleic Acids Research сэтгүүлд нийтэлсэн байна.

ДНХ-ийг сэргээгч хосгүй механизм

DdrC уураг нь ДНХ-ийн хэлхээний дан ба давхар гэмтлүүдийг илрүүлэх, нөхөн сэргээх хосгүй чадвартай. Харин энэхүү уургийн тусламжтайгаар ДНХ-ийг нөхөн сэргээх нь маш нарийн төвөгтэй үйл явц юм. Эхлээд энэ уураг нь дан ба давхар хэлхээнд үүссэн гэмтлүүдийг хайхын тулд ДНХ-ийг сканерддаг. Хэлхээнд дан эсвэл давхар тасралт үүссэнийг илрүүлсний дараа DdrC уураг тасарсан хэсэгтэй холбогдох бөгөөд ийм төрлийн өөр тасралтыг хайж эхэлдэг. Улмаар гэмтсэн хоёр хэсгийг илрүүлснийхээ дараа тэдгээрийг хөдөлгөөнгүй болгож, ДНХ-ийн сегментийг нягтруулан битүүмжилдэг ажээ.   

Эдгээр үйлдэл нь гэмтэл даамжрахаас урьдчилан сэргийлэх төдийгүй дээрх тасралтуудыг арилга гэсэн дохиог ДНХ-ийг нөхөн сэргээх үйл явцыг хариуцдаг эсүүдэд өгдөг байна. Энэ нь эсүүдийн генийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй бөгөөд хорт хавдар үүсэхэд хүргэдэг мутац бий болох эрсдэлийг бууруулна. “ДНХ-ийн хэлхээний тасралтыг илрүүлж, түүнийг сэргээдэг DdrC уургийн чадвар бол биохимийн шинжлэх ухааны жинхэнэ ололт мөн” гэж Canadian Light Source лабораторийн биохимич, доктор Роберт Сабла дүгнэн ярьж байна.

DdrC уураг нь тэгш бус хэмт бүтэцтэй тул ДНХ-ийн хэлхээний тасралтыг маш үр дүнтэйгээр илрүүлдэг нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Гэмтлийг илрүүлсэнийхээ дараа уг уураг нь хоёрдахь тасралттай холбогдсоноор “зохицолдон өөрчлөгдөж" тогтвортой нөхөн сэргээгч бүтцийг бий болгоно. Энэхүү нарийн төвөгтэй механизм нь цаашид гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх төдийгүй эсийн бусад механизмын нөхөн сэргээгч үйлчлэлийг хөнгөвчилдөг байна.  

Энэхүү нээлтийн ач холбогдол үнэхээр их. Одоогоор клиник туршилтад оруулж буй вакцинуудын хувьд, хавдрын эсүүдийн антигенүүдийг илрүүлэх, дархлааны хариу урвалыг идэвхжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа юм. Харин ДНХ-ийг шууд нөхөн сэргээх чадвартай DdrC уургийг нээснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй вакциныг гарган авах боломж бий болж магадгүй. Цаашдаа универсал вакцин гарган авах ирээдүй ч бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 3 цаг 56 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 3 цаг 58 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 4 цаг 1 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 4 цаг 4 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 4 цаг 7 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 4 цаг 10 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 4 цаг 13 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 4 цаг 15 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 7 цаг 8 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 7 цаг 35 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 7 цаг 39 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 7 цаг 41 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 7 цаг 44 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 7 цаг 46 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 7 цаг 47 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 7 цаг 48 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 7 цаг 49 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 7 цаг 50 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 7 цаг 52 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 7 цаг 52 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top