x

Наран дээр хамгийн олон толбо бүртгэгджээ

Өнгөрсөн наймдугаар сард Нарны гадаргуу дээр сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн олон толбо бүртгэгдсэн тухай АНУ-ын Сансрын цаг агаарыг урьдчилан таамаглах төвөөс мэдээлжээ. 

Нарны толбоны тоо анх таамаглаж байснаас хоёр дахин олон байсан ажээ. Энэ нь Нарны идэвхжилийн оргил үе хэдийнээ эхэлж, эрдэмтдийн таамаглаж байснаас идэвхтэй байна гэдгийг баталж байгаа юм. 

Нарны толбо гэдэг нь Нарны гадаргуу дээрх цахилгаан соронзон цацрагийн тэсрэлт соронзон орон дундуур нэвтэрч, харьцангуй хүйтэн хэсгүүдийг бий болгосноор бидэнд хар өнгөтэй мэт харагддаг хэсгүүд юм. Нарны толбоны тоо ба хэмжээ, мөн Нарны дэлбэрэлтийн давтамж, титмийн ялгаралт зэрэг нь Нарны идэвхжилийг илтгэдэг.

Нарны идэвхжилийн мөчлөгийн хамгийн бага идэвхтэй үед Нарны толбо маш цөөхөн эсвэл огт ажиглагддаггүй байна. Жишээлбэл, 2019 оны сүүлчээр 40 хоног дараалан Нар харагдахуйц толбогүй байв. Харин Нарны соронзон орон сулрахын хэрээр Нарны толбуудын тоо хурдацтай нэмэгдэж, 11 жилд нэг удаа оргилдоо хүрдэг. Үүний дараа Нарны соронзон орон бүрэн өөрчлөгдөж, шинэ мөчлөг эхлэх хүртэл Нарны идэвхжилийг бууруулж, толбуудын тоо цөөрдөг ажээ.

Энэ оны наймдугаар сарын дундуур нарны толбоны тоо нэг хоногт дунджаар 215.5 байсан байна. Хамгийн сүүлд 2001 оны есдүгээр сард ийм олон тооны толбо бүртгэгдэж байсан ба тухайн үед дунджаар 238.2 толбо бүртгэгдэж байжээ. Наймдугаар сарын 8-нд 337 толбо бүртгэгдсэн нь 2001 оны гуравдугаар сараас хойших нэг өдрийн доторх хамгийн өндөр тоо юм. Эдгээр мэдээлэл нь Нарны идэвхжилийн оргил үе эхэлснийг харуулж байгаа боловч толбоны тоо багасаж эхэлсний дараа л үүнийг батлах боломжтой ажээ. 

АНУ-ын Сансрын цаг агаарыг урьдчилан таамаглах төвийн эрдэмтэд Нарны одоогийн идэвхжилийн мөчлөг 2020 онд эхлэхэд өмнөхтэй адил харьцангуй сул байна гэж таамаглаж байв. Өмнөх мөчлөг 2014 онд дууссан бөгөөд сүүлийн 90 жилийн хамгийн сул идэвхжил болсон юм. 2024 оны наймдугаар сард өдөрт дунджаар 107.8 толбо бүртгэгдэнэ гэж таамаглаж байжээ. Нарны идэвхжилийн оргил үе 2025 оноос өмнө тохиохгүй гэж таамаглаж байсан хэдий ч бүх таамаглал эвдэгдсэн тул эрдэмтэд шинэчилсэн таамаглал гаргажээ. Тодруулбал, Нарны идэвхжилийн оргил үе 2024 оны дундуур тохиож, илүү идэвхжих төлөвтэй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 5 цаг 1 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 5 цаг 3 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 5 цаг 6 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 5 цаг 9 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 5 цаг 12 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 5 цаг 15 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 5 цаг 18 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 5 цаг 20 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 8 цаг 13 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 8 цаг 40 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 8 цаг 44 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 8 цаг 46 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 8 цаг 49 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 8 цаг 50 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 8 цаг 52 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 8 цаг 53 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 8 цаг 54 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 8 цаг 55 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 8 цаг 57 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 8 цаг 57 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top