x

Аргаль хонинд зориулж хөв цөөрөм байгууллаа

Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил нутаг болох Харнууд гэх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулав.

Тухайн орчимд зэрлэг амьтан усанд орох уст цэг байдаггүй тул бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэ хөвийг байгуулжээ. Хамгаалалтын захирагаанаас шаардлагатай үед ус аваачиж хийж байхаар төлөвлөснийг БОУАӨЯ мэдээллээ.

Уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг аргалийн тоо толгой өнгөрсөн оны байдлаар 4024 болсныг бид мэдээлж байсан билээ. Увс, Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хилллэдэг бүс нутагт  тоо толгой нь тогтвортой өсөж байгаа.

Аргаль нь Төв Азийн уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй, биеийн урт нь 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж.

Монгол орны Ховд аймгийн Цамбагарав, Байтагийн уул, Мянган угалзтын нуруу, Увсын Хархираа, Түргэний уулс, Говь-Алтайн Хар азарга, Хантайширын нуруу, Бурхан буудай уул, Хангай, Хэнтийн  нурууны салбар уулсаар элбэг тархан амьдардаг. Хангайн хөвчийн нуруу, зах бэлийн уулсад ховор, Өмнөговийн уулсаар ховордуу, Дундговь, Дорноговийн намхан уулсаар ховор тохиолдоно. Биеийн ерөнхий төрхөөр Монгол хоньтой адил, төстэй ч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй. Эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ. Угалзын биеийн жин нь 200 кг, цээжний өргөн нь 115-120 см, Эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт байх нь бий. Аргаль нь таана, багалуур, хялгана, элбэгтэй уулын бэл, толгод, хад асгатай уулаар голлон бэлчээрлэдэг.

Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлздэг. Монголд 1970-аад оны сүүлчээр 40 мянга орчим толгой аргаль байсан бол 2001 онд 13-15 мянга болж цөөрчээ. Энэ нь хууль бус ангаас гадна цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий нутагт нь мал бэлчээрлэснээс дайжин зайлж, чоно, ирвэс, шилүүсний идэш болдогтой холбоотой. Иймд 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэн, Монгол Улсын “Улаан ном”, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад, мөн Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 7 цаг 27 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 7 цаг 28 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 7 цаг 32 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 7 цаг 35 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 7 цаг 37 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 7 цаг 40 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 7 цаг 43 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 7 цаг 46 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 10 цаг 39 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 11 цаг 5 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 11 цаг 9 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 11 цаг 12 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 11 цаг 15 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 11 цаг 16 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 11 цаг 18 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 11 цаг 19 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 11 цаг 20 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 11 цаг 21 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 23 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 11 цаг 23 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top