x

Пауэрлифтингийн ДАШТ-аас алт, мөнгөн медаль зэрэг хүртсэн анхны Монгол тамирчин M.Балжинням боллоо

2024 оны Пауэрлифтинг Өсвөр, Залуучуудын ДАШТ Мальта улсад энэ сарын 28-наас есдүгээр сарын наймны хооронд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 750 гаруй тамирчин оролцож байгаа юм. 

Манай улсын хувьд энэхүү тэмцээнд гурван тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр буюу тэмцээний эхний өдөр “SBD Strength” клубийн тамирчин, спортын мастер M.Балжинням -74 кг-ийн төрөлд 207.5 кг шахаж, улмаар аваргын алтан медалийн тавцан дээр зогслоо. 

Түүгээр ч зогсохгүй, суулт 255 кг IV байр, таталт 250 кг IV байранд шалгарч, нийлбэр дүнгээр 712.5 кг өргөж, давхар мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрээр ийнхүү Монголын Пауэрлифтингийн спортын түүхэнд залуучуудын Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны тамирчин болж, түүхэн амжилтыг бүтээж буй нь энэ. 

Түүний дасгалжуулагч багшаар Монголын Пауэрлифтингийн холбооны болон олон улсын шүүгч, “SBD Strength” клубийн багийн ахлагч ОУХМ С.Минжбаатар болон Б.Дүвжид нар ажилладаг юм. Харин ирэх арваннэгдүгээр сард Исланд Улсад зохиогдох насанд хүрэгчдийн ДАШТ-д дасгалжуулагчид нь өөрсдөө оролцох тул бэлтгэл сургуулилтын хуваариас шалтгаалан тэд энэ удаа Мальта улсыг зорьж чадаагүй аж. Тэгсэн ч боломж бололцоогоо ашиглан, бэлтгэл болон тэмцээний турш тасралтгүй гар утсаараа дүрст дуудлага хийж, тамирчнаа дасгалжуулсаар аваргын тавцан дээр зогсож, төрийн дууллаа эгшиглүүлэхэд нь тусалжээ.

Тамирчин М.Балжинням болон багш дасгалжуулагч, багийн гишүүд, Монголын Пауэрлифтингийн спортыг сонирхогч бүх залуустаа халуун баяр хүргэхийн сацуу тэмцээнд оролцож буй бусад тамирчдадаа амжилт хүсье. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • За боль (127.0.0.1)
    Зүрх чинь томроод наслахгүй шүү. Дэмий спорт шүү.. эртхэн боль.. элдэв тайл данкрад кран гарчихаад байхад.. Бодибилдинг гэж бурханы хуулыг зөрчиж тариа шахаж өрсөлддөг бузар спорт байна бас..
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
    • Zail tsaashaa
      2024 оны 08 сарын 30
    • Zailoo teneg ats mine
      .
      2024 оны 08 сарын 30
  • Suwd (127.0.0.1)
    Mundag shvv nzdaa amjilt. Oshoo ilvvg hiij bvteegeerei.
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 13 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 16 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 21 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 26 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 28 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 51 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 53 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 53 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 55 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 56 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 56 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 57 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 37 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 17 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 18 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 44 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 48 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 2 цаг 55 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 6 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 30 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ...
Top