x

Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг анагаах ухаан, эрүүл мэндийн хөтөлбөрөөр сургалт явуулж буй их, дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Ач анагаах ухааны их сургуулийн үйл ажиллагаа хөтөлбөр, багшлах боловсон хүчний байдал, сургалтын орчинтой танилцлаа.

Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль нь сувилахуйн хөтөлбөрөөр элсэлт аваад хоёр жил болж байгаа бол Ач их сургууль энэ мэргэжлээр 2004 оноос хойш элсэлт авчээ. Орон нутгаас ирсэн төгсөгчид буцаад орон нутагтаа ажиллах нь ховор байна гэдгийг дурдаж байлаа. Харин Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн суралцагчдыг дөрөв, тавдугаар дамжаанаас эхлэн байгууллагууд сургалтын төлбөрийг нь төлж, орон нутагт ажиллуулах гэрээ байгуулж байгаа гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, “Чанартай, шинжлэх ухаанч боловсон хүчин бэлтгэхээс гадна өндөр хариуцлагатай ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх нь чухал. Орчин үед гадаад хэлгүй анагаах ухааны мэргэжилтэн байх боломжгүй. Тиймээс гадаад хэл болон бусад шаардлагатай мэдлэгийг өндөр түвшинд олгох хэрэгтэй” гэлээ.

Анагаахын мэргэжил нь хүний амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцдаг онцгой мэргэжил тул төгсөгчдийнхөө хариуцлагатай байдалд санаа зовниж явдгаа сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Тухайлбал, Шинэ анагаах ухаан сургуулийн захирал доктор М.Амбага, “Бид оюутанд мэдлэг олгож чадаад байна. Харин ёс зүй, суурь ёс суртахууныг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд гэр бүл тогтвортой байх, гэр бүлийн суурь хүмүүжил, төлөвшил олж авахад эцэг, эхийн үүрэг хариуцлага чухал байна” гэв.

Анагаах ухааны хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулийн бас нэг онцлог нь өндөр өртөг бүхий тоног төхөөрөмж, лаборатори хэрэгцээтэй байдаг. Ийм лабораторийг сургуулиуд өөрийн хөрөнгө, нөөц бололцоогоор боломжийн хэмжээнд хангасан нь харагдаж байлаа.

Нийслэл хотод нийт 12 их, дээд сургууль эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар 10 сургуулийн үйл ажиллагаатай танилцаад байна.. Ажлын хэсэг эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог бүх сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нэгдсэн дүгнэлт, гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус яамнаас гадна Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын алба, Боловсролын хүрээлэн зэрэг байгууллагууд орж байгаагаас гадна Мэргэжлийн хяналтын Ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2 цаг 7 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 3 цаг 15 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 5 цаг 13 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 6 цаг 20 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 7 цаг 5 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 8 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 9 цаг 2 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 10 цаг 43 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 10 цаг 50 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 10 цаг 58 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 11 цаг 59 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 12 цаг 12 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 12 цаг 28 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 12 цаг 33 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 12 цаг 40 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top