Булган, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Орхон голын бургасыг залуужуулах, өвчин, хортноос сэргийлэх, цаашдаа Орхон голын урсцыг нэмэгдүүлэх, экологийн ач холбогдол ихтэй байгалийн бургасны плантаци хийсэн байна.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж, ургуулах үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд ШШГЕГ-ын 439-р хаалттай хорих ангитай хамтран Орхон сумын Мааньт багийн нутаг Улаан эрэг хэмээх газар Орхон голын эрэг дагуух 45 га талбайд байгалийн бургасны плантаци байгуулж буйг Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Зохих журмын дагуу Булган сум дахь сум дундын ойн ангиар талбайг тусгаарлуулан цэвэрлэгээ хийж, арчилгааны таналтыг технологийн дагуу гүйцэтгэсэн байна.