x

Булган аймаг түүх дурсгалын өв ихтэй

Булган, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас улсын хамгаалалтад 10, аймгийн хамгаалалтад  25 дурсгалыг бүртгэн авсан бөгөөд малтлага хийх бүрд түүх дурсгалын өв ихтэй нь тогтоогддог байна. 

Булган аймгийн нутагт эртний нүүдэлчдийн үлдээсэн хот балгадын туурь олон байдаг бөгөөд түүх, соёлын дурсгалт зүйлсийг эртнээс шинжлэн судалж иржээ. 1870-аад онд Оросын эрдэмтэн А.Падерин одоогийн Дашинчилэн сумын нутагт буй Хар бухын балгасыг олж судалснаар энэ нутгийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг судлан шинжлэх ажил эхэлжээ. Үүний дараа буюу 19 дүгээр зууны сүүлээр Оросын эрдэмтэн Д.Клеменц Монгол орноор олон талын судалгаа хийх явцдаа дээрх Хар бухын балгас болон Цогтын цагаан байшин зэргийг үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн байна.

1993 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судалгааны баг Эгийн голын савд нийт 251 хавтгай дөрвөлжин км талбайд хайгуулын ажил хийж, түүхийн олон үед холбогдох 906 том, жижиг дурсгал илрүүлэн олж бүртгэжээ. Үүний дотор чулуун зэвсгийн үеийн 28 бууц, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 389, дөрвөлжин булш 89, хадны зураг 3, буган чулуун хөшөө 1, хүннү булш 119, түрэг булш 3, дундад зууны үеийн булш 71, хадны оршуулга 1, эртний суурингийн үлдэгдэл 2, шинэ үед холбогдох төвөд маанийн үсэгтэй чулуун хөшөө 201, сүм хийдийн туурь 5 илрүүлэн судалсан бөгөөд нэг бүс нутгийг цогцоор нь судалсан нь эрдэм шинжилгээний хувьд чухал ажил болсон байна.

2011 онд профессор А.Очир, С.Харжубай нарын удирдсан Монгол, Казахстаны хамтарсан хээрийн шинжилгээний анги Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн дэргэдэх Шороон бумбагар хэмээх дурсгалыг малтан судалж эртний Уйгар угсаатны түүхэнд холбогдох ханын зураг бүхий бунхант булшийг илрүүлжээ.

Энэхүү ханын зураг нь Монгол төдийгүй Төв Азийн түүхэнд анх удаа олдож байгаагаараа ховор, үнэ цэнтэй дурсгал болсон юм. Бунхнаас гарсан 550 гаруй олдвор болон ханын зургийг судлах, хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг ажлыг холбогдох байгууллагууд шат дараатай авч хэрэгжүүлж эхлээд байна.

Соёлын өвийн төвийн мэргэжилтэн судлаачдаас бүрдсэн хээрийн шинжилгээний баг Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн баримтжуулах ажлын хүрээнд 2010 оны 7 дугаар сард 40 хоногийн хугацаанд Булган аймгийн 16 сумын нутагт ажилласан. Тус аймгийн нутагт нийт 8500 орчим км зам туулан 237 дурсгалт газрын 8000 гаруй нэгж ширхэг дурсгалыг давтан болон шинээр олж бүртгэн, тэдгээрийг 9753 ширхэг дижитал гэрэл зураг, 354 ширхэг негатив хальсны зураг, 54 гар зураг, 363 минутын дүрс бичлэгээр тус тус баримтжуулжээ.

Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас Улсын хамгаалалтад  дараах 10 дурсгалыг авчээ.

Баян-Агт сум – Шивээт улаан – Түрэгийн үеийн цогцолбор дурсгал

Дашинчилэн – Халдун зүрх уул – Цогтын цагаан байшингийн балгас, гэрэлт хөшөө

Дашинчилэн – Хар бухын балгас

Дашинчилэн – Чин толгойн балгас

Могод – Хөл асгат – Түрэгийн Алтан тамгат дархны бичигт хөшөө

Сайхан – Байширын ус – буган чулуун хөшөө

Сайхан – Хиргист хөндий – Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө

Сэлэнгэ – Ингэт толгой – Далхабандида гэдэг хүн чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Бийбулагийн балгас

Хутаг-Өндөр – Төлбөрийн голын сав дагуух чулуун зэвсгийн суурин, эртний булш хиргисүүрүүд

Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас аймгийн хамгаалалтад 25 дурсгалыг авчээ.

Баян-Агт сум – Халтарын буган чулуун хөшөөнүүд

Бугат сум - Хужиртын голын хөндий – Бичигтийн хадны зураг, бичээс

Булган – Майдарын гол – Цагаан суварга

Булган – Зүүн түрүү – хүн чулуун хөшөө

Булган – Диваажингийн сүмийн туйр

Бүрэгхангай – Бичигтийн хадны хошуунд орших хадны бичиг

Гурванбулаг – Авзага хайрхан ууланд орших хадны зураг

Гурванбулаг – Гурвалжин уулын түрэг бичээс

Дашинчилэн – Лах уул, Арслант гэдэг газар орших хадны зураг

Дашинчилэн – Бүдүүний нурууны Хангидай дахь хадны зураг

Могод – Цахиуртай гэдэг газар орших буган чулуун хөшөө

Могод – Улаан хаалга гэдэг газар орших хадны зураг

Орхон – Сээрийн адаг – 7 ширхэг буган чулуун хөшөө

Рашаант – Хөгнө хан ууланд орших Хөгнө ханы их, бага хийдийн туурь

Сайхан – Нарийн хүрмийн хөшөөн дэвсэг дэхь хүн чулуун хөшөө

Сайхан – Их хүрэмтийн асган дэвсэг дэх буган чулуун хөшөө

Сайхан – Нарийн хүрэмт гэдэг газар орших хадны бичээс

Тэшиг – Сумын хуучин төвд орших буган чулуун хөшөө

Хишиг-Өндөр – сумын төвийн хойно орших буган чулуун хөшөө

Хишиг-Өндөр – Ар ханан гэдэг газар орших түрэг бичээс

Хутаг-Өндөр – Нарийн төлбөрийн Бичигт бэржин дэх хадны бичээс

Хутаг-Өндөр – Нарийн төлбөрийн адаг дахь буган чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Гуртын гүүр, Усны арал гэдэг газар дахь хүн чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Бичигтийн үзүүр гэдэг газар орших хадны зураг

Хутаг-Өндөр – Эгийн голын хөндий дэх олон үеийн цогцолборыг тус тус хамгаалалтад авчээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 37 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 38 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 42 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 45 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 47 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 50 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 53 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 56 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 48 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 15 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 19 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 22 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 25 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 26 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 27 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 28 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 30 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 31 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 32 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 33 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top