x

Туул голын усны түвшин 267 см болж татарчээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлэв.

Мэдээллийн үеэр Туул гол нийслэлд ингэж үерлэсэн тохиолдол байхгүйг албаныхан онцоллоо. Хамгийн сүүлд 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшинг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн гэдгийг дурдав. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар голын түвшин 267 см болж татарчээ. Нийт 211 удаагийн дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын болон мэргэжлийн байгууллагын 1118 албан хаагч, 121 автомашинтай шуурхай ажилласан байна.

Хэвлэлийн хурлын үеэр хотын менежер Ц.Төрхүү ярихдаа, “Сэлбэ голын инженерийн байгууламж дотор байгаа бургас, лагийг зөөж байна. Энэ ажлыг нэгдүгээр сарын 5-наас хийж эхэлсэн. Нийслэлд 1966 оноос хойш Сэлбэ гол дагуух даланг байгуулсан. Нийт 24 км даланг байгуулж, гар хийцлэлээр хийсэн. Бид энэ жил 1.5 км төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Иргэд гол дагуух бургасыг тайрч сүйтгэж байна гэж шүүмжилдэг. Ер нь инженерийн байгууламж буюу далан дотор мод бут сөөг байх ёсгүй. Хууль журамдаа ч тэгж заасан байдаг. Нийт 30 дүгнэлт гарч, шинжлэх ухааны үндсэн дээр энэ ажлыг хийж байгаа. Бургас мод усны урсацыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг” гэв.

Геодези, усны барилга байгууламжийн газраас өнгөрсөн дөрвөн жилд 33 томоохон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ хийжээ. Харин 1.2 километр үерийн далан, байгууламж шинээр барьсан байна. Энэ жилийн хувьд 12 ус зайлуулах шугам сүлжээ барихаас зургааг нь ашиглалтад оруулсан аж. Үлдсэнийг нь наадмаас өмнө дуусгана гэдгийг онцоллоо. Улаанбаатарт 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй байдаг. Түүнчлэн нийт 68 мянган тонн лаг шавар зөөж цэвэрлэхээр төлөвлөснөөс 30 мянгыг нь зөөвөрлөсөн байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 55 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 56 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 10 цаг 0 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 10 цаг 3 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 10 цаг 5 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 8 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 11 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 14 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 6 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 33 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 37 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 40 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 43 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 44 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 45 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 46 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 48 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 49 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 50 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 51 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top