x

БАЯН-ӨЛГИЙ: Бага Түргэний хүрхрээ

Өлгий, зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог Бага Түргэний хүрхрээ билээ.

Тус аймгийг зорин ирэгсэд Алтай Таван Богд уулын дараа Бага Түргэний хүрхрээг үзэж сонирхохыг хүсдэг. Тийм учраас аялагчдын тоогоор Алтай Таван Богдын дараа ордог. Тухайлбал, өнгөрсөн онд тус аймагт ирсэн дотоодын аялагчдын тоо 77.8 мянгад хүрсэн бөгөөд тэдгээрийн 50 гаруй хувь нь Алтай Таван Богд ууланд, 30 гаруй хувь нь Бага Түргэний хүрхрээг зорьжээ. 

Алтайн нурууны хадан хавцлаас эхэлсэн хоёр том хөндий нь үзэсгэлэнт Хотон, Хурган нуур хүртэл үргэлжилдэг. Эдгээр хөндийнүүдийг Их, Бага Түргэн хэмээн нэрлэдэг. Хөндийн эргэн тойрон битүү шинэс, нарс, хонин аарцаар хучигдсан ба дундуур нь Их, Бага Түргэний гол урсан Хурган нуурт цутгадаг. Бага Түргэний голын адагт Түрэгийн үеийн сонирхолтой хүн чулууд, мөн төмөр зэвсгийн түрүү үед холбогдох пазырык булшнуудыг үзэж харж болно.

Бага Түргэний хавцалд оршдог уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Эргэн тойрон нь мөнх цастай уулс, уул хад, зүлэг ногоо, ой мод, булаг шанд, уулын түргэн урсгалтай голуудтай. Хүрхрээ нь 36 метрийн өндөр эгц цавчим хаднаас 2 шатлалтайгаар их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг. Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага хүрхрээний өндөр 13 метр.

Хүрхрээ оршиж байгаа газар Алтай Таван Богд уулын байгалийн цогцолборт газарт харьяалагдаж, улсын тусгай хамгаалалтад байдаг. Хойд талаараа БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэнэ. Хүрхрээ орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, аргаль хонь, цоохор ирвэс, хүрэн баавгай, шилүүс мий, нохой зээх зэрэг зэрлэг ан амьтад идээшин нутагладаг. Мөн алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий.

Бага Түргэний хүрхрээ нь аймгийн төвөөс 180 км, Цэнгэл сумын төвөөс 110 орчим км зайд оршдог. Хүрхрээ рүү Өлгий-Сагсай-Цэнгэл-Бага Түргэн, эсвэл Өлгий-Улаанхус-Цэнгэл-Бага Түргэн гэсэн үндсэн хоёр маршрутаар явдаг. Аялагчид хүрхрээ орохоос өмнө Бага Түргэний амнаас Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны ажилтанд бүртгүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар авна. Тасалбарын үнэ дотоод, гадаадын иргэдэд адилхан 3000 төгрөг байдаг. Хүрхрээнд машинаар шууд яваад очих боломжгүй. Дөхөж очиж машинаа орхиод, цаашаагаа хүрхрээ рүү 2 км орчим явган алхдаг.

Зуны улиралд Их, Бага Түргэний хавцлын аманд Цэнгэл сумын казах айлууд зусдаг тул аялагчид үндэстний ёс заншил, ахуй амьдралтай танилцах, бүргэдчидтэй уулзах, мөн мах, айраг, цагаан идээ худалдаж авах, морь хөлслөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 59 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 10 цаг 0 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 10 цаг 4 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 10 цаг 7 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 10 цаг 9 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 12 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 15 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 18 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 10 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 37 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 41 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 44 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 46 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 48 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 49 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 50 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 52 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 53 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 54 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 55 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top