Чихрийн шижинтэй 3 хүн тутмын 1 нь нүдний хараа алдагдах эмгэгт өртөх өндөр эрсдэлтэй. Тиймээс эмчийн үзлэгт тогтмол хамрагдаарай.
Нүдний эмчийн хяналт:
-Нүдний угт өөрчлөлт үүсээгүй бол жилд нэг удаа
-Хөнгөн зэргийн өөрчлөлт үүссэн бол зургаан сар тутам
-Дундаас хүнд зэргийн өөрчлөлт үүссэн бол хоёроос дөрвөн сар тутам
-Шинэ, эмгэг судас үүссэн өөрчлөлттэй бол нэгээс гурван сар тутам хүүхэн харааг өргөсгөх эм дусааж нүдний угийг шинжилнэ.
Та чихрийн шижингийн эрсдэлээ үнэлнэ үү.
Хэрэв эрсдэлийн үнэлгээ:
5>Эрүүл амьдралын хэв маягаа хэвшүүлээрэй .
5≤ Өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж өлөн үеийн глюкозын түргэвчилсэн шинжилгээ өгөөрэй.
Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлцгээе.