x

Өглөөний цай яагаад чухал вэ

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрийн хувьд өглөөний цай нь өдөр тутмын хоол хүнсний салшгүй нэг хэсэг. Өдөр бүр өглөөний цайгаа тогтмол уух нь чухал. Учир нь өглөөний цай нь уураг, аминдэм, нүүрс ус, төмөр, кальци зэрэг шим тэжээлийн бодисуудын чухал эх үүсвэр болохоос гадна хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал нөлөө үзүүлдэг.

Өглөөний цай яагаад чухал байдаг вэ

Өдрийн эрч хүч, уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25 хувийг авах ёстой гэж зөвлөдөг. Шимт бодисоор баялаг өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг.

Өглөөний цай тогтмол хэрэглэхийн ач холбогдол:

  • Тархины үйл ажиллагааг сайжруулна.
  • Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
  • Энергийн түвшинг нэмэгдүүлнэ.
  • Ажлын бүтээмж дээшилнэ.
  • Биеийн жингээ барих, жингээ бууруулахад тустай.
  • Чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулна.
  • Эрүүл хооллолтын үндэс болно.

Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс:

Өглөөний цай нь ходоод гэдсийг механик, химийн цочролоос сэргийлсэн, шингэц сайтай тэжээллэг байх ёстой.

  • Гурил, гурилан бүтээгдэхүүн (хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх )
  • Сүү сүүн бүтээгдэхүүн ( исгэлэн биш шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа гэх мэт)
  • Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан
  • Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал
  • Өндөг
  • Ус уух ( зөгийн балтай, лимонтой)

Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ

Маш олон хүн амжихгүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс та эрүүл амьдралыг эрхэмлэж, аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлж, гэр бүлээрээ өглөөний цайгаа тогтмол ууж заншаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2 цаг 5 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 3 цаг 13 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 5 цаг 11 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 6 цаг 18 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 7 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 8 цаг 9 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 9 цаг 0 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 10 цаг 41 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 10 цаг 48 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 10 цаг 56 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 11 цаг 57 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 12 цаг 10 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 12 цаг 26 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 12 цаг 31 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 12 цаг 38 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top