Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр маргааш буюу зургаадугаар сарын 22-ны бямба гарагт тохионо. Мөн энэ өдөр жил бүрийн хамгийн урт өдөр, богино шөнө болдог гэдгээрээ онцлогтой. Өдрийн наран 40:53 цагт мандаж, 20:55 минутад жаргана.
Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22-н болоход дахин тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг юм