x

Б.Цогтбаатар: Маргааш агаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын цаг уурч Б.Цогтбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны 08:00-14:00 цаг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Үдээс хойш борооны хэмжээ багасаж, оройдоо цаг агаар тогтворжино. Харин маргаашаас агаарын температур +22 хэмээс +25 хэм хүрч дулаарна. Тиймээс өчигдөр орсон уулын цас хайлж, уруйн үер буух эрсдэлтэй байна.

Өчигдрийн тухайд Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсон. Тодруулбал 12 цагийн хугацаанд 31 мм буюу түүнээс их хэмжээний бороо орж, аюулт хэмжээнд хүрсэн. Энэ үзүүлэлт өнгөрсөн жилийн үерийн нөхцөл байдалтай ижил хэмжээнд хүрсэн гэсэн үг. Харин энэ жилийн тухайд голын ай сав, голдирлыг цэвэрлэх, суваг шуудууг хүчитгэх ажил хийгдсэн тул голын түвшин харьцангуй аюул багатай өнгөрлөө” гэлээ.

Мөн ЦУОШГ-ын Усны хэлтсээс гаргасан мэдээгээр Тэрэлж гол өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар үерийн хэмжээг 105 см-ээр, Туул гол хамгийн ихдээ 106 см давсан байдалтай байна.

Маргаашаас эхлэн агаарын температур дулаарахаар голуудын түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс иргэд үер, усны аюулаас сэргийлэх шаардлагатайг онцлов.

Түүнчлэн энэ жил олон жилийн дунджаас их хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа юм. Энэ нь дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

Өмнөх жилүүдэд 24-48 цагийн хугацаанд зөөлөн шиврээ бороо ордог байсан бол өдгөө 2-3 цагийн хооронд 30-40 мм дуу, цахилгаантай аадар орж, газрын хөрс шингээж чадахгүйгээс үүдэн үерийн нөхцөл байдал үүсгэж байна гэдгийг тодотгож байлаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 44 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 46 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 49 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 52 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 55 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 58 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 1 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 3 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 56 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 23 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 27 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 29 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 32 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 33 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 35 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 36 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 37 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 38 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 40 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 40 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top