Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06 цагийн байдлаар:
- Тэрэлж голын усны түвшин үерийн аюултай түвшинг 26 см давж, өнгөрсөн оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.
- Туул гол Улаанбаатар хот орчимд өмнөх шөнийн 22 цагаас хойш 5 см нэмэгдэж, үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхөж байна.
- Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 5 см орчим давсан хэвээр байна.
Иймд:
- Голын эрэг дагуу суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд хамгаалалтын суваг шуудуу татах,
- Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах,
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар