Булган, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Булган сум аймгийн Засаг даргын байгаль хамгаалах сангийн 19.5 сая төгрөгийн төсвөөр "Цэцгийн гайхамшиг" ТББ-тай гэрээ хийж, Булган аймгийн тохижилт үйлчилгээний ангийн хамт олон төв гудамжны 400 м.кв талбайд 13000 цэцэг тарьж ургуулж байна.
Мөн Чин ван Ханддоржийн талбайн гэрэлтүүлэг, Магсаржавын гудамжны модны гэрэлтүүлгийн ажлыг хийж дуусгажээ.
Энэ жил Алтаргана наадмыг угтаж ногоон байгууламжийн зүлэгжүүлэлтийг нэмж байна. Хамгаалалтын хайсыг 130 м газар шинээр татсан зэрэг олон ажил хийж байгаа талаараа Тохижилт үйлчилгээний албаны дарга О.Буяннэмэх ярив.