x

Алтайн угалз агнах жишиг үнэ 24,000 ам.доллар байна

Монголд ховордож буй аргаль угалзыг гадаадын жуулчид хууль бусаар агнасан гэх агуулга бүхий дүрс бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.

Уг асуудалтай холбогдуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас “2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд нэг ч Туркийн аялал жуулчлалын компанид зөвшөөрөл олгоогүй болно. Энэхүү худал мэдээлэл олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Ховор ан, амьтныг агнах хууль эрх зүйн орчин болон бусад зохицуулалт:

Тусгай зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа.

Амьтны тухай хуулийн 26.3-т тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

2024 онд тусгай зориулалтаар агнах тоо хэмжээг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор баталжээ.

Энэ жилийн хувьд нийт

  • 70 угалз
  • 115 тэх
  • 63 халиун буга агнах зөвшөөрлийг олгосныг дараах хүснэгтээс дэлгэрэнгүй харж болно.

Хүснэгт 1: Тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоо хэмжээ

 

 

 

 

 

Аймгуудын нэрс

 

 

Угалз

 

 

 

Тэх

 

 

 

Халиун буга

 

 

 

Цагаан зээр

 

 

 

Бор гөрөөс

 

 

 

Зэрлэг гахай

 

 

 

Саарал чоно

 

 

 

Хүрэн баавгай

 

 

 

Агнуурын шувуу

 

1. Баян-Өлгий 14 24 6     9      
2. Баянхонгор 6 21 3            
3. Булган     2            
4. Говьсүмбэр 1     10          
5. Дорноговь 7                
6. Дорнод     2 50 2        
7. Дундговь 2 4   20          
8. Завхан 1 4 8 10     6    
9. Өвөрхангай 5 8 3   2   2    
10. Өмнөговь 9 18              
11. Сэлэнгэ     5         4  
12. Төв 7   11 22     3    
13. Увс 7 9 14            
14. Ховд 7 27       12      
15. Хөвсгөл     4   4        
16. Хэнтий 4   5 30         50
  НИЙТ 70 115 63 142 8 21 11 4 50

Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг.

Тус хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

  • 9.7.1.Угалзыг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл;
  • 9.7.2.Тэхийг жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрөөс дараа оны долдугаар сарын 14-ний өдөр хүртэл;
  • 9.7.3.Хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл;
  • 9.7.4.Халиун бугыг жил бүрийн есдүгээр сарын 30-наас дараа оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл.

Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно.

Тухайлбал алтайн угалз агнах жишиг үнийг 24,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 81.1 сая төгрөгөөр тооцжээ. Тусгай зориулалтаар агнах боломжтой ховор амьтдын жагсаалтаас харахад алтайн угалз хамгийн өндөр үнэлгээтэй байна.

Харин говийн угалз агнах үнэ 14,000 ам.доллар буюу 47.3 сая төгрөгөөр тогтоожээ.

Хүснэгт 2: Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамж /Доор дурдсан ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно/

 

 

Ан амьтны нэр

 

 

 

Олзворын жишиг үнэ

 

Төлбөр Хураамж
Нэг. Хөхтөн
1 Угалз а/ алтайн 24000,0 19200,0 4800,0
2           б/говийн 14000,0 11200,0 2800,0
3 Тэх    а/алтайн 3000,0 2400,0 600,0
4           б/говийн 2600,0 2080,0 520,0
5 Халиун буга 1600,0 1280,0 320,0
6 Хар сүүлтийн зээр 500,0 400,0 100,0
7 Цагаан зээр 250,0 200,0 50,0
8 Бор гөрөөс 700,0 560,0 140,0
9 Зэрлэг гахай 320,0 256,0 64,0
10 Баавгай 2500,0 2000,0 500,0
11 Чоно 250,0 200,0 50,0
12 Шилүүс 2000 1600,0 400,0
13 Үнэг 80,0 64,0 16,0
14 Хярс 60,0 48,0 12,0
15 Дорго 80,0 64,0 16,0
16 Нохой зээх 300,0 240,0 60,0
17 Мануул 80,0 64,0 16,0
Хоёр. Шувуу
18 Хур 100,0 80,0 20,0
19 Сойр 120,0 96,0 24,0
20 Галуу 10,0 8,0 2,0
21 Нугас 18,0 14,4 3,6
22 Ой хээрийн бусад агнуурын шувуу 20,0 16,0 4,0
23 Ус намгийн бусад агнуурын шувуу 20,0 16,0 4,0
Гурав. Загас
24 Тул: бариад усанд нь эргүүлж тавих 150,0 120,0 30,0
25 Бусад агнуурын загас
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 46 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 47 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 51 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 54 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 56 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 59 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 2 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 5 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 57 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 24 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 28 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 31 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 34 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 35 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 36 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 38 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 39 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 40 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 41 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 42 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top