x

БАЯНХОНГОР: Байгалийн галарей буюу Бичигтийн амны хадны зургууд

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг байгалийн олон бүс бүслүүр буюу хангай, тал хээр, говь, цөлийн үзэсгэлэнт байгалийг хамран оршдог.

Гурван бүсийн нутагт очсон хэн бүхэн хүн төрөлхтний анхны соёлоос эхлээд эртний хүмүүс амьдарч байсныг нотолсон Цагаан агуй, өөр гараг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булгийн хадны дүрс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн түүх, соёлын дурсгал болох Бичигтийн хөндийн хадны сүг зургуудыг үзэх боломжтой. Мөн байгаль өвөрмөц сонин тогтоцтой, анагаах эдгээх чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын халуун рашаан, эртний хаад ноёдын хуралдан чуулж байсан Заг-Байдрагийн Хүрэнбэлчир Баянхонгорт бий. 

Мөн одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс зэрэг бүхий Бүгийн цав, Ногоон цавууд, энэ дэлхий дээр анх монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө цогцолбор, дэлхий дээр говийн дархан газарт цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх Мазаалай зэрэг гайхамшгуудыг үзэж болно.

Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Алтайн нурууны сүрлэг уулын амны өвөлжөөний нөмөр хаданд одоогоос олон мянган жилийн өмнөх үед хамаарах хадны сүг зураг дүрслэгдсэн байдаг. Энэ бол хүн байгалийн гайхамшигт зохицол гэмээр зохиомж бөгөөд урлагийн талаас эртний хүний сэтгэмж дүрслэлийн хэв баригдмал бус сэтгэлгээг шууд харахаас гадна байгалийн өнгө будаг түүнийг хэрхэн гоёсон байгааг мэдрэх боломж.

Бичигтийн амны хадны зургийн онцлог нь дүрслэлээс гадна байгалийн хадыг цоолборлон дүрсэлсэн дүрс он цагийн эргэлтэнд алтадмал шарга бэхээр будсан мэт болж тогтсонд оршино.

“Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд Дэлхийн өвийн Жагсаалтад coёлын ангиллаар бүртгэсэн.

Алтайн нурууны хадны зургийн дотор хэлбэр агууламж төдийгүй өнгө үзэмжийн хувьд хосгүй гайхамшигтай дурсгал бол Бичигтийн амны хадны зургийн цогцолбор юм. Он цагийн хувьд хүрлийн үед /3–1 дэх мянган жил/ хамаарах боловч түүхийн олон цаг үед хамаарах дурсгал байна.

Бичигт хадны зурагт янгир, буга, гахай, тэмээ, ирвэс, гөрөөс, нохой, үхэр зэрэг амьтдын бүл сүргээрээ болон ганцаар тодолсон элдэв хөдөлгөөн дүрс, буга, янгир зэрэг ан авыг нум сумаар агнаж буй морьтой явган хүмүүс, тэрэгтэй морьтон, нум саадаг зэр зэвсэг агссан хуягт дуулгат эрс, үүл борооны явдал үйлдэж буй хүмүүс, ан амьтад, хүн малын үржихүйн бэлгэдэлт үйлийг дүрсэлсэн унагатай гүү, азарга гүү гишгэж байгаа, хээлтэй гүү, эхийгээ хөхөж буй бугын илий зэрэг амьтадын амьдралын олон явдал дэлгэгджээ.

Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ-||| мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхэлж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 35 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 36 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 40 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 43 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 45 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 48 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 51 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 54 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 46 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 13 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 17 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 20 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 23 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 24 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 25 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 26 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 28 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 29 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 30 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 31 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top