x

ЗАВХАН: Үерийн эрсдэлд өртсөн 177 хүүхдэд эрсдэлийн үнэлгээ хийж тусламж үзүүлэв

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улиастайд үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна.
Үерт Улиастай сумын 5 багийн 158 өрхийн 449 хүн өртсөн бөгөөд 18 айл, өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байрт байрлуулаад байна.

Үерийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 210 гаруй ажилтан, алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Алба хаагчид нийтийн эзэмшлийн 1500 м2 талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклийг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж, үерийн даланг сэргээн засах ажлыг хийж байна. Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгуулсан. Үерийн хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил үргэлжилж байна.
Мөн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд гэр бүлийн эрхийг хангах.

Үерт автсан 73 өрхийн 255 иргэн, 117 хүүхдэд эрсдэлийг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээг хийж, хүүхэд гэр бүлд шаардлагатай  байгаа үйлчилгээ, мэдээллийг цуглуулан ажиллаж байна.
Үнэлгээний дүнд хүүхэд, гэр бүлд нэн шаардлагатай тусламж, дэмжлэг хамгааллын хариу үйлчилгээг үзүүллээ.

Ойрын өдрүүдэд төвийн аймгуудын нутгаар  дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 49 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 50 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 54 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 57 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 59 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 3 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 6 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 8 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 1 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 27 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 31 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 34 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 37 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 38 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 40 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 41 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 42 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 43 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 45 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 45 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top