x

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны ослоор амиа алдсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 3.2 дахин нэмэгджээ

Улсын хэмжээнд он гарсаар 2024 оны зургаадугаар сарын 17-ны байдлаар үер, усны ослын 36 тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 26 хүн амь насаа алдсаны гурав нь бага насны хүүхэд байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үер, усны ослын тохиолдлын тоо нь дөрөв дахин ихсэж, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байгаа юм. Мөн усны ослын нийт тохиолдлын 25 хувь нь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд энджээ.

Гол мөрний үерийн оргил үе гол төлөв долдугаар сард ажиглагддаг бөгөөд энэ жилийн хувьд хур тунадасны эрчимжил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид сануулаад буй. Ойрын өдрүүдэд орох түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа юм. Тиймээс болзошгүй үерийн аюулаас сэргийлэх дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд 

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншин г шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхаарна уу.

Амралт зугаалгын улирал эхэлж иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд тогтмол хараа хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ )-аас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 53 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 54 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 58 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 10 цаг 1 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 10 цаг 3 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 6 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 10 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 12 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 5 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 31 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 35 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 38 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 41 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 42 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 44 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 45 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 46 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 47 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 49 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 49 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top