x

Төмсний улаан

Ойн цэвэрлэгээнд явах сургаар саахалтын хүүхдүүдтэй нийлэн бид хөөр баяр болон машины тэвшин дээр сууцгаалаа. Зун болгон болдог энэ ажил тун зугаатай.

Ойгоос түлээний унасан мод, мөчир түүхээс илүү төмсний улаан олж, доороос нь төмс шиг жижиг бөөрөнхий үндсийг нь ухаж идэх гэж уралдана. Хачин гоёмсог, ганган улаан цэцэг нов ногоон өвсөн дундаас юутай тод харагддаг гээч. Яагаад ч юм бид нэг, хоёроос илүү цэцэг түүхгүй. Угаасаа тэр үндэс нь гоц гоё амтгүй болоод ч тэр үү ганцыг идээд л сонирхол буурна. Улаан цэцгээ үсэндээ хатгаж аваад, цааш гүйж илүү гоё цэцэг хайна. Мод руу авирч тоглоно. Ингэж байтал томчуудын ууртай хашгирах дуунаар арга буюу ганц нэг унасан мөчир барьж ирэхэд аль хэдийнэ тэвш дүүрсэн байх бөгөөд бид арай гэж зай завсар олон тэвшин дээр шахалдаж суух ч бие биесээ харан тун хөгжил хөөртэй буцаж явав.

Гэртээ ирэхэд ээж янз муутай сууж байв. Уг нь машины тэвш дүүрэн хуурай мөчир буулгаж, бороо орсон ч түлээгүй гэж айхааргүй болсон байхад ээж яагаад уурладаг билээ. “Хойд амны айлын хүүхэд мориноосоо унаад гараа хугалж гэнэ. Та нар ойгоос хамаагүй цэцэг түүснээс болсон ч юм билүү” гэж ээжийг хэлэхэд би толгой дээрх улаан цэцгээ сэм авч хаялаа. “Тэр айлын хүүхэд аль өглөө мориноос унаж гэмтсэн байхад бид үдээс хойш цэцэг түүсэн шд” гэж бодсон ч ээжээс айгаад хэлж чадсангүй. Үйл явдал хоорондоо хамаагүй ч гэсэн тэр үед ээж албаар тэгж хэлсэн санагдана. Яагаад ч юм, тэр хүүхдийн өмнөөс нэг л гэмшмээр санагдаад байж билээ. Түүнээс хойш би дахиж Төмсний улаан тасдаагүй, үндсийг нь ухаж идсэнгүй. Төмсний улаан бишгүй тааравч ээжийн хэлсэн үг санаанд орж, тасдаад авчихвал хэн нэгэн гэмтчих юм шиг санагдаад байдаг. Ер нь хэчнээн гоё цэцэг байсан ч түүх дургүй болсон.

Одоо бодоход ээж надад маш том боловсрол олгожээ. “Мод бут хугалж болохгүй, цэцэг навч тасдаад үзээрэй” гэж ганц ч удаа хэлж байгаагүй хэрнээ хүүхдүүдээ яг л өөр шигээ болгож хүмүүжүүлжээ. Одоо ч ач, гучдаа үлгэрлэсээр яваа ээжийнхээ энэ их ухааныг хэзээ нэг гүйцэж очно доо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 32 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 33 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 37 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 40 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 42 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 45 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 48 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 51 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 43 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 10 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 14 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 17 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 20 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 21 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 22 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 23 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 25 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 26 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 27 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 28 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top