Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийж байгаа үйл ажиллагаатай танилцаж, чиглэл өгчээ.
Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бороо орох төлөвтэй бөгөөд үерийн эрсдэл өндөр байгааг мэдээллээ.
Хоёр хоногийн өмнө орсон түр зуурын аадар борооны улмаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаанд таван ханатай гэр нурж, Богд суманд хоёр айлын гэр үерт өртөн, 500 гаржй бог мал хорогдсон байна. Мөн Завхан аймгийн Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа үерт автжээ.
Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллах шаардлагатайг онцоллоо.