x

Цөлжилтийг бууруулахад малчдын нөхөрлөл чухал үүрэгтэй

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр маргааш буюу зургаадугаар сарын 15-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан аймаг, орон нутагт малчид болон нутгийн иргэд байгаль хамгаалах нөхөрлөл байгуулан ажиллаж буй мэдээллийг хүргэж байна.

Манай улсад 2012 онд баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлэгт “...байгалийн нөөцийн хамтын менежмент” гэсэн ойлголт бүхий заалтыг тусгасан юм. Энэ нь нутгийн иргэдийг байгаль хамгаалах нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, амьдарч буй газар нутгийг хариуцан хамгаалах талаар заасан юм. Тодруулбал, энэ нь тухайн газар нутгийг буюу бэлчээрийг малчид, нутгийн иргэдэд гэрээгээр эзэмшүүлж, тэр газар нутаг дахь байгалийн нөөцийг өөрсдөөр нь  ашиглуулах юм.

Энэ нь нэг талаар хуульд заасан ашиглагч нь хамгаалагч байна гэсэн эрх зүйг хэрэгжүүлж, улмаар малчдад бэлчээр, газар нутгаа хамгаалах зан төлөвийг суулгаж сургах юм. Өөрөөр хэлбэл, мянган малын даацтай бэлчээр бүхий газарт малчид мянган малаа бэлчээх үү, эсвэл хоёр мянгыг байлгах уу гэдгийг өөрсдөө зохицуулаад явна гэсэн үг.

Ийм зорилгоор цөлжилтийг саармагжуулах, зогсоох, болж өгвөл байгалийн зарим төрлийн нөөцийг буцааж сэргээх зорилготой, 10 жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулаад ажиллаж буйг БОАЖЯ-наас мэдээлж байна.

Цөлжилтийг бууруулж саармагжуулахад малчдын нөхөрлөлөөс гадна хэвлэл мэдээлэл мөн чухал үүрэгтэй. Энэ талаар бид Хэнтийн аймгийн "Хэнтийн мэдээ сонины сэтгүүлч Ц.Чойжамцтай уулзаж тодруулсан юм. Тэрбээр байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр орон нутгаас хамрагдсан юм.

-Цөлжилттэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн үүрэг роль, хувь нэмэр юунд чиглэж байна вэ?

-Малчид, нутгийн иргэд хамтын нөхөрлөл байгуулан ажиллах дээрх арга замаар байгалиа хамгаалж, цөлжилтөөс сэргийлэх ажлыг хийж эхэлж байна. Гэвч энд нэг сумын нэг нөхөрлөл бүх зүйлд хүрч амжихгүй, хүч хүрэхгүй байгаа. Тиймээс энд нөхөрлөлүүд үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ)-ийг ашиглах буюу хэвлэл мэдээлэл, сэтгүүчдээр дамжуулан мэдээ, мэдээллээ солилцон хуваалцах хэрэгтэй болсон.

ХМХ ч шууд болон шууд бус байдлаар олон түмнийг соён гэгээрүүлэх, байгаль орчноо хамгаалахад нийтлэл, нэвтрүүлгээрээ оролцож мэдээ, мэдээлэл түгээх үүрэг хүлээж байгаа. Энэ зорилгоор манай “Хэнтийн мэдээ” сонин ажиллаж байна. Цөлжилттэй тэмцэх, байгаль хамгааллын сэдвийг дагнан бичих сэтгүүлч сурвалжлагч “тусад” нь гаргаж, сонины дугаар бүрд нүүр булан нээн, аймгийнхаа бүх суманд мэдээ, мэдээллээ хүргэхээр ажиллаж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлсөөр байна. Монгол Улсын нийт газар нутгийн 76.7 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Харин нийт газар нутгийн 12 хувийг ойн сангийн талбай эзэлдэг бол ойгоор бүрхэгдсэн талбай нь 7.9 хувийг эзэлж байна.

-Цөлжилтөөр нэг сэтгүүлч дангаараа ажиллаж байна уу, эсвэл редакциараа баг гарган ажиллаж байна уу? Цөлжилтийн эсрэг ажиллахад ямар бэрхшээл гарч байна? Унаа, замын зардал энэ тэрийг яаж зохицуулж байна?

-Одоогоор би дангаараа ажиллаж байгаа. Цаашид багаар ажиллахаар төлөвлөөд байгаа. Сонины редакц биднийг сайн дэмжиж байгаа. Бэрхшээлийн хувьд одоогоор зардал, унаа цаанаасаа байгаль хамгаалах хөтөлбөрийн дагуу зохицуулж байна. Мөн олон улсын байгаль хамгааллын “Дэ Нэйче консерванси” (TNC) байгууллага доорх дэд бүтэц, төслөөрөө дамжуулан үйл ажиллагааны зардлыг гаргаж туслаж дэмжин ажиллаж байгаа. Ер нь байгаль орчноо хамгаална гэдэг зөвхөн сэтгүүлч биднээс гадна иргэн бүрийн зүрх сэтгэлийн ажил юм.

TNC байгууллагын тухайд Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий, Дорнод гэсэн таван аймгийн 28 суманд 300 орчим, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулахад чиглүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Ийм үйл ажиллагаагаар дамжуулан нутгийн иргэд, малчид нөхөрлөлөө хөгжүүлэн бие даан байгалиа хамгаалах, өөрсдөө цаашид хэний ч оролцоогүйгээр ажиллаад явах нөхцөл боломжийг тавьж өгч байгаа юм.

-Та байгаль орчны эрэн сурвалжлах шилдэг сэтгүүлчээр шалгарсан. Шалгарах гол шалгуур шаардлага нь юу байв?

-Би өмнө нь бичиж байсан 3-4 нийтлэлийн бүтээлээ явуулсан юм. Нэг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хамаарах нийтлэл сурвалжилга байсан. Хоёр нь байгаль орчин, нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээл байсан. Цөлжилтийн тухайд манай байгууллага нутгийн иргэдийн дунд байгуулсан нөхөрлөлтэй хамтарч, цөлжилтөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа юм гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 52 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 54 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 57 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 10 цаг 0 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 10 цаг 3 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 6 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 9 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 11 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 4 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 31 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 35 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 37 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 40 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 41 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 43 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 44 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 45 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 46 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 48 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 48 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top