Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Орхоны хөндийн БЦГ-т нутагшуулсан тарвага одоогоор 100 орчим болж, цагаан тарвага нь долоо болж өсжээ. Тус бүс нутагт судалгаа шинжилгээ хийх, хулгайн анчдаас урьдчилан сэргийлэхээр хяналтын камер байршуулж эхэлснийг БОАЖЯ мэдээллээ.
Тарвага нэмэгдэж буй газраас тоо толгой нэн ховордсон нутагт сэлгэн нутагшуулахаар 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр цагаан тарвагыг Орхоны хөндийн БЦГ-т авчирч нутагшуулсан аж