x

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын Хоёрдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын багаж тоног төхөөрөмж, мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. 

Тус эмнэлгийн эмч нар Хүрээ ротари клубт энэхүү төслийг хэрэгжүүлэх хүсэлт тавьсны дагуу Олон улсын Глобал грант төсөл байдлаар хамтран хэрэгжүүлэхээр тогтжээ. Төслийн хүрээнд нийт 85,988 ам.долларын мэс заслын нарийн багажийг хүлээлгэн өгчээ. Монгол Улсын Хүрээ ротари клуб, Улаанбаатар Скай ротари клуб, БНСУ-ын 3, Япон Улсын нэг ротари клуб болон Солонгосын олон улсын ротарийн 2 дүүрэг, Дэлхийн ротари сангаас санхүүжүүлэн хамтран хэрэгжүүлж байна. 

Төслийг хэрэгжүүлснээр мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлэх, одоо хийж буй мэс заслын арга техник сайжрах, тусламж үйлчилгээ чанаржих, мэс заслын хүлээгдэл буурах юм. 

Манай улсын хувьд тархины харвалт жилд дунджаар 100,000 хүн амд 290 тохиолдож байна. Үүнээс нас баралт 100,000-д 49.0 хүрч байгаа нь харвалтын давтамжаар дэлхийд өвчлөл өндөртэй орны тоонд хамаарч байна.

Улсын хэмжээнд 2020 он хүртэл Мэдрэлийн мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасаг нийт 3.2 сая иргэнд үзүүлж ирсэн. Энэ нь нийт хүн амын тоонд харьцуулахад хангалтгүй байсан тул үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээг сайжруулахаар ЭМ-ийн сайдын тушаалаар 2022 оны 6 дугаар сараас УХТЭ-т 3 эмч, 15 ортой мэдрэлийн мэс заслын тасгийг байгуулсан. Ингэснээр тус тасаг зүүн чиглэлийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг болон Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн нийт нэг сая гаруй хүн амд мэдрэлийн мэс заслын яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болжээ. 

Тус тасаг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2023 байдлаар 1,000 орчим нуруу нугасны дуран болон бичил мэс заслыг амжилттай хийсэн байна. 

УХТЭ тархины харвалт, тархи нуруу нугасны хавдрыг дэлхийн жишигт хүрсэн оношилгооны тоног төхөөрөмжөөр  оношлон эмчилж байгаа аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 6 цаг 41 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 6 цаг 42 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 6 цаг 46 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 6 цаг 49 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 6 цаг 51 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 6 цаг 54 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 6 цаг 57 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 7 цаг 0 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 9 цаг 53 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 10 цаг 19 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 10 цаг 23 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 10 цаг 26 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 10 цаг 29 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 10 цаг 30 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 10 цаг 32 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 10 цаг 33 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 10 цаг 34 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 10 цаг 35 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 10 цаг 37 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 10 цаг 37 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top