Гэрэл зургийг Монцамэ
Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн шөнө гео-соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ.
АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын судалгааны газар (NOAA) сүүлийн 20 жилд болоогүй гео-соронзон шуурга энэ сарын 10-наас 12-ны хооронд дэлхийд бүртгэгдэх талаар хэд хоногийн өмнө мэдээлсэн. Тус газрын тодорхойлсноор энэ удаагийн соронзон шуурганы далайцын түвшин G4 буюу “маш хүчтэй” гэсэн үзүүлэлтэд хүрсэн байна.
Соронзон шуурганы далайцын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “G5”-ыг туйлын өндөр түвшин, “G1”-г сул түвшин гэж үздэг ажээ.