x

“Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Тавантолгой” ХК-д ажиллалаа.

“Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 6 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Мөн Өмнөговь аймагтаа 1.5 сая мод тарьж, ургуулах амлалт өгснөөр нийт 7.5 сая мод тарихаар үндсэн гурван зорилтын хүрээнд ажиллаж байна. Үүнд:

  • Мод тарих урт хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулах:

“Тавантолгой” ХК нь Монгол Улсын их сургууль(МУИС)-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаар МУИС, ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг Өмнөговь аймгийн Номгон, Цогтцэций, Булган, Даланзадгад сумдад хээрийн судалгаа хийжээ.

Сургалт, судалгааны төв болон байнгын мод үржүүлгийн талбай байгуулах:

Тус зорилтынхоо хүрээнд 2022-2023 онд Даланзадгад суманд 6 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, өнөөдрийн байдлаар 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

Мөн 2022 онд Номгон суманд “Мод үржүүлэг, сургалт, судалгаа, инновац” төвийг байгуулахаар 20 га талбайд бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 4 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, говийн бүсийн ургамлуудыг бортогоноос үржүүлэх юм.

Хамгаалалтын ойн зурвас байгуулах, байгалийн заган ойн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалах, нөхөн сэргээх:

Тус компани нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нөхөн тарилт болон ойжуулалтаар нийт 12 мянган мод тарьж, terbummod.mn цахим хуудсанд бүртгүүлсэн байна.

Нийт тарих модны 50 гаруй хувь нь говийн бүсийн ойн санг бүрдүүлж буй заг мод байх бөгөөд Номгон, Булган сумдын нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн 2022-2023 онд Цогтцэций сумын нутагт 40 га талбайд хашаа, усалгааны систем, гүний худаг худалдан авалтыг хийж ойжуулалтын бэлтгэл ажлыг хангаад байгаа талаар Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

“Тавантолгой” ХК нь өөрийн мод үржүүлгийн газарт бортогонд үржүүлсэн, гарал үүсэл нь тодорхой тарьц, суулгацыг тарьж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр сумын байршилд мод үржүүлгийн газар байгуулснаар компанийн дотоодын хэрэгцээний тарьц, суулгацыг хангаад зогсохгүй орон нутагт нийлүүлэх, цаашлаад амлалтаа давуулан биелүүлж 2030 он гэхэд 15 сая мод тарих боломжтой гэдгийг “Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн захирал Б.Содномцэрэн энэ үеэр онцолж байв.

Талбайд гаргахад бэлэн 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж чадсан боловч ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг энэ үеэр хэллээ.

2024 онд тус компани нь Өмнөговь аймгийн Булган суманд 100 га талбайд ойжуулалт хийх, Номгон суманд 100 га талбайд навчит модоор хамгаалалтын зурвас байгуулах, Цогтцэций суманд 40 га талбайд навчит модоор ойн зурвас байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 11 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 12 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 16 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 19 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 21 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 24 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 27 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 30 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 22 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 15 цаг 49 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 15 цаг 53 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 15 цаг 56 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 15 цаг 59 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 0 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 1 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 3 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 4 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 5 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 6 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 7 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top