Иргэн та автомашины татвараа төлөхдөө дараах найман төрлөөс аль хялбарыг өөрөө сонгож, үйлчлүүлэх боломжтой.
Цахимаар төлөх бол:
-
Гэрэгэ киоск
-
Дүүргийн Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбаруудад
-
Арилжааны банкуудын интернэт банкаар
-
Улаанбаатар хотын үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх Пос машиныг ашиглана.
Харин цахимаар төлөх боломжгүй бол ойрхон аль ч арилжааны банканд очиж автомашиныхаа дугаараа хэлээд төлж болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.