x

Нацистуудын бэлгэдэлтэй төстэй 44 дугаарын шрифтийг солино

Германы хөл бөмбөгийн шигшээ багийн 44 дугаартай футболкийг хөгжөөн дэмжигчдэд худалдахгүй гэдгээ Adidas компани мэдэгджээ. Учир нь, хоёр тооны хослол ба шрифт нь нацистуудын СС цэрэгжсэн отрядуудын бэлгэдэлтэй төстэй байгааг зарим хэвлэлүүд шүүмжилсэн байна.

Adidas-ын төлөөлөгч Оливер Брюгген энэ тухай "Ийм дугаартай футболкийг цаашид худалдахгүй бөгөөд хэрвээ нацистуудын бэлгэдэлтэй төстэй байгаа бол энэ нь санаатайгаар хийсэн зүйл биш, санамсаргүй тохиолдол" гэв. Мөн уг шрифтийн эх загварыг Германы хөл бөмбөгийн холбоо, түүний түнш байгууллагууд хамтран зохиосон болохыг мэдэгдсэн байна.

Германы шигшээгийн өмсгөлийн эх загварыг УЕФА-д хүргүүлсэн бөгөөд нацистуудын бэлгэ тэмдэгтэй төстэй байгаа тухай хэн ч яриагүй гэдгийг Германы хөл бөмбөгийн холбоо Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдэгдсэн байна. Үүний сацуу тус холбоо 44 дугаарыг өөр шинэ шрифтээр хэвлэхээр шийдвэрлэжээ.

Уг дугаарын шрифт нь СС-ийн бэлгэдэлтэй төстэй байгааг түүхч Михаэл Кёниг эхэлж анзаарсан байна. Шрифтийн иймэрхүү загвар нь түүхийн үүднээс томоохон асуудал үүсгэнэ, тэр тусмаа Европын аварга шалгаруулах тэмцээн болох гэж буй энэ үед бүр ч ноцтой гэдгийг түүхч сануулжээ.  

СС-ийн энэхүү бэлгэдлийг 1929 онд зохиож, нацистуудын цэрэгжүүлсэн бүлгүүд хэрэглэж байв. Хожим нь дэлхийн II дайны үед СС-ийн отрядууд олон гэмт хэрэг үйлдсэний дотор бөөнөөр хорих лагериудад еврейчүүдийг үй олноор нь хядахад оролцсон юм.   

Германы шигшээгийн хувцас бас нэгэн шүүмжлэл дагуулж байгаа нь, тус багийнхан бусад багийн талбайд зочлон тоглохдоо тод ягаан өнгийн өмсгөл өмсдөг явдал юм. Үүнийг “Германы хөл бөмбөгийн холбоо санхүүжилт татах гэсэн нэгэн арга” гэж шүүмжилдэг хүмүүс бий.

Adidas компани 1950-иад оноос хойш Германы хөл бөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг үйлдвэрлэж байгаа юм. Харин Германы хөл бөмбөгийн холбоо 1927 оноос Adidas-аас татгалзаж, Америкийн Nike компанийн өмсгөлийг худалдан авахаар шийдвэрлэснийг Эдийн засгийн сайд Р.Хабек “эх оронч бус үйлдэл” гэж шүүмжилжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 1 цаг 59 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 2 цаг 1 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 2 цаг 4 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 2 цаг 7 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 2 цаг 10 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 2 цаг 13 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 2 цаг 16 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 2 цаг 18 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 5 цаг 11 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 5 цаг 38 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 5 цаг 42 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 5 цаг 44 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 5 цаг 47 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 5 цаг 49 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 5 цаг 50 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 5 цаг 51 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 5 цаг 52 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 5 цаг 53 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 5 цаг 55 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 5 цаг 55 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top