Дизайнер, Nosinabok брендын эзэн Валерия Иванова энэ хавар ямар малгайнууд моод байхыг хэлж өгөв. Малгайн гол стилийн нэг нь тухайн цагтаа Жаклин Кенниди гангарч байсан эмэгтэй хүний бортгон хэлбэр байх гэнэ.
Мөн өндөр биш цилиндр, хатуу тойрог саравчтай ковбой хэлбэрийн бүрх малгай Барби киноны дараа алдаршиж байна. Харин эрчүүд жижиг саравчтай порк-пай ба трилби стилийн малгай чухал гэнэ.
"Кепка малгайнууд ч байраа тавьж өгсөнгүй, тэд ямар ч байж болно. Эмэгтэйчүүдийн малгайд арьс, хилэн, хамба хилэн материулууд зонхилж байна. Эрчүүдийн хувьд твид, ноос, хөвөн даавуун саравчтай малгай чухал болно" гэж Иванова хэллээ.
Мөн тэрээр "Энэ улиралд гурвалжин алчуур бага зэргээр өөрчлөгдөнө. Дизайнерүүд том хэмжээний сонирхолтой зураг, угалзтай алчуурыг санал болгох болно" гэлээ.
Дан өнгийн цайвар, хүрэн өнгийн сүүдэр өнгүүд давамгайлна. Өмнөхийн адил усан үзмийн, лавандын болон дулаахан цэнхэр өнгийн хувилбарууд моодонд байх ба олон тооны цуглуулгад чавганы эсвэл бүдэг ногоон, бараан улаан өнгөнүүдийн трэнд ажиглагдлаа хэмээн дизайнер онцолж байна.
М.ЦОГТ