“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Энэ амралтын өдрүүдэд буюу 2024 оны гуравдугаар сарын 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Иргэн та асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаатай сав, нүхэнд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.