x

Долоон аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна

УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хамтран 20 аймгийн хэмжээнд хийсэн шар усны эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр:

  • Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгууд маш их эрсдэлтэй буюу нийт аймгийн 35 хувь,

  • Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгууд их эрсдэлтэй буюу нийт аймгийн 20 хувь,

  • Бусад аймгууд дунд эрсдэлтэй буюу нийт аймгийн 45 хувийг эзэлж байна.

Үнэлгээ хийсэн 20 аймгийн нийт 315 сумаас эрсдэлийн түвшин дунд буюу түүнээс дээш нийт 161 сум тодорхойлогдсон байна. Үүнээс “Маш их” түвшинд байгаа 7 аймгийн 53 сумын 4470 өрх айл цас хайлалтаас үүсэх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна.

Зөвлөмж:

  1. Үер усны аюул, халиа дошин гарснаас шалтгаалан бохирын цооног, жорлон хальсны улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал, цусан суулга, халдварт шар болон халдварын тархалт өвчин нэмэгдэх эрсдэл өндөр байгааг харгалзан ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг чанартай зохион байгуулах,

  2. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад үерийн үед ажиллах хөдөлмөр хамгааллын хувцас, бохир сорох төхөөрөмжүүд, бусад гамшгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,

  3. Иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх, сануулах, мэдээ мэдээллийг хүргэх ажилд сайн дурын хэсэг бүлэг, мэргэжлийн ангиудын нөөц бололцоог дайчлах, урамшуулалт эргүүл гаргах ажлыг зохион байгуулах,

  4. Үерийн эрсдэл өндөр аймаг, сумдын автозамын дэд бүтцийн дагууд үерийн ус, бохир зайлуулах сувгийг засварлах, шинэчлэх, шинээр барьж байгуулах, үерийн ус аймгийн төв суурин газарт хуримтлагдах эрсдэлийг бууруулах, үерийн хамгаалалтын далангийн хог, лаг шаврыг цэвэрлэж, ашиглалтын шаардлагыг хангуулах,

  5. Үерийн эрсдэлтэй бүст оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,

  6. Үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг даатгалд хамрагдах талаар мэдээлэл түгээх, сурталчлах,

  7. Үерийн хамгаалалтын байгууламжуудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж, шар усны үерийн эрсдэл учирч болзошгүй цэгүүдийг тогтоох, үерийн далан, суваг, шуудууг цэвэрлэх, чөлөөлөх, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулах,

  8. Голын гольдрил, шар усны болон үерийн эрсдэл бүхий газар дахь цахилгаан дамжуулах агаарын шугамуудын тулгууруудын ашиглалтыг цахилгаан түгээх мэргэжлийн байгууллагаар үзлэг шалгалт хийлгэх, ашиглагдахаа байсан тулгууруудыг зайлуулж үерийн усны аюулын үед эрсдэл дагуулахаар байрлалтай тулгууруудыг хүчитгэх боломжтой бол голын гольдрилоос гаргаж шилжүүлэхийг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 13 цаг 0 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 13 цаг 1 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 13 цаг 5 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 13 цаг 8 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 13 цаг 10 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 13 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 16 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 19 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 16 цаг 11 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 38 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 42 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 45 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 48 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 49 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 50 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 51 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 53 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 54 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 55 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 56 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top