Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байна.
Цас ихээр орсон газруудад шар усны үер үүсэх нөхцөл бүрдсэн байгаа тул үүсэж болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн дараа үүсэж болзошгүй халдварт өвчнөөс сэргийлэх, ундны усны эрүүл, аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Иргэд, тээвэрчид та бүхэн хот хооронд зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах, шар усны үерээс сэргийлэх, зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчино уу!