x

Тусламжийн улаанбуудайг бяцалж өгөхгүй бол малын гэдэс дүүрч, үхэх эрсдэлтэй

Малын тэжээлийн улаанбуудайг хэрхэн зөв хэрэглэх талаар ХААИС-ийн багш, мал зүйч Д.Бямба дараах зөвлөгөө өгч байна.

Д.Бямба:

"Зудын суурь ойлголт нь тэжээлийн дутагдал. Өвлийн улиралд монгол мал -20 градусын хүйтэнд ердийн биеийн дулаанаа бариад, давах чадвартай байдаг.

-20 градусаас их хүйтэнд малын тэжээлийн хэрэгцээ нь хоёр хувь нэмэгддэг. Манай улс байгалийн бэлчээрээс 95%-ийн хамааралтай байдаг. Байгалийн бэлчээр нь өвлийн улиралд зуныхаас ургацын хувьд 2-3 дахин, шимт буюу тэжээллэг чанар нь 2-3 дахин буурдаг. Хүйтэн цаг агаар болон тэжээлийн олдоц 2-3 дахин ачаалал малд учруулж байна.

Мал ямар ч салхигүй үед -20 градусын хүйтнийг тэсвэрлэдэг. Салхины хурд 1м/сек нэмэгдэхээр малын арьсанд 2-3 градусын нэмэлт дарамт учруулдаг. Өөрөөр хэлбэл -20 градусын хүйтэн, 3м/секундийн хүчтэй салхитай өдөр малын арьсанд -24-26 градусын хүйтэн мэдрэгдэж, илүү их энерги шаардагдана. Бэлчээр малын энергийн хэрэгцээг хангахгүй учраас мал осгож байна.

Малын энергийг хангахын тулд нэмэлт тэжээл шаардлагатай. Өвс, сүрэл, ногоон тэжээл, хадлан 80%, энергийн эх үүсвэр буюу бүх төрлийн үр тариа 11%-ийг эзэлж, уургийн эх үүсвэр байна. Энергийн агууламж өвлийн улиралд 14-15% буурсан байхад уургийн агууламж 70% хүртэл буурдаг нь малыг туйлдуулдаг. Кальци, фосфор, магни, кали зэрэг эрдэс 2-7 дахин буурсан байдаг. Бэлчээрийн шингэц нь уураг, эрдсээс хамаарч муудсны дээр хүйтрэл малд дарамт болдог.

Онцгой байдлын байгууллагаас улаанбуудайг аймгууд руу тусламжаар явуулж байгаа. Тусламжийн улаанбуудайг зөв ашиглахгүй бол малд тэжээл болохгүй, хаягддаг. Улаанбуудайг бүхлээр нь өгөхөөр хальсыг мал задалж чадахгүй, баасаар нь гараад ирнэ. Тиймээс улаанбуудайг бяцалж өгөх ёстой.

Жишээлбэл нэг хонь 400грамм өвс идэж чадаж байвал 70-80грамм бяцалсан улаанбуудай өгнө. Үүнээс илүү өгч болохгүй. Илүү өгвөл шингэхгүй мал бөглөрөх, түгжрэх асуудал гарна. Зарим мал тэжээлээ хэт их задлаад метан хий үүсэж, гэдэс нь дүүрч үхэх эрсдэлтэй. Улаанбуудайг дулаан гэрт 2-3 цаг дэвтээж, өгвөл малд хор багатай. Хэмжээ нь дээр дурдсан байна.

Тэжээлийн болон талхны хөрөнгөөр улаанбуудайг исгэж, малд өгч болно. Талхны гурил исгэж буйтай адил 2-3 цаг исгээд өгнө. Исгэх хугацааг үүнээс хэтрүүлж болохгүй.

Улсын онцгой комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 1 цаг 29 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 2 цаг 37 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 4 цаг 35 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 5 цаг 42 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 6 цаг 27 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 7 цаг 33 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 8 цаг 24 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 10 цаг 5 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 10 цаг 12 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 10 цаг 20 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 11 цаг 21 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 11 цаг 34 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 11 цаг 50 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 11 цаг 55 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 12 цаг 2 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top