Осголт, хөлдөлтөөс сэргийлэхийн тулд малгай, бээлий өмсөх хэрэгтэй.
Хүн биеийн дулаанаа толгой, гар, хөлөөрөө хамгийн их алддаг тул малгай, бээлий өмсөж хэвшихийг зөвлөж байна.
Мөн хэт хөлрөхгүй байх нь зүйтэй. Хэт их хөлөрч хувцас чийгтэй болсон үед осгож, хөлдөх эрсдэл 25 дахин нэмэгддэг байна.
Олон цагаар гадаа байх тохиолдолд хэсэг хугацаанд хуурай, дулаан газар орж амсхийн, биеийн дулаанаа хэвийн хадгалахыг хичээх хэрэгтэй.
Илчлэг өндөртэй, халуун хоол, хүнс хэрэглэх нь таны эрч хүчийг нэмэгдүүлж, биеийн дулааныг хадгална.