x

Илон Маск хүний тархинд "чип" суулгасан гэдгээ зарлалаа

Дэлхийн толгой баячуудын нэг Илон Маскын үүсгэн байгуулсан бас нэг компани болох Neuralink компани өнгөрөгч Ням гарагт хүний тархинд анх удаа чип суулгаснаа зарлалаа.

Энэ компани өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах хорооноос хүний тархинд суулгадаг чипний зөвшөөрлөө авч байсан. Улмаар хэд хэдэн туршилт амьтан дээр туршиж үзсэн. Уг тархины чип нь аливаа гэмтлийн улмаас үйлдэл нь саажсан хүний мэдрэлийг сэргээх, үүргийг нь нөхөх үүрэгтэй бүтээгдсэн юм байна. Анх удаа хүнд суулгасан тархины чип нь одоогоор амжилттай ажиллаж, нуруу нугасны мэдрэлтэй холбогдож байна гэж Илон Маск цахим хуудсандаа нийтэлжээ.

Хүний тархинд суулгасан чип нь утасгүй сүлжээгээр мэс заслын роботтой холбогдсон байна. Одоогоор хүн дээрх эхний суулгац судалгааны түвшинд ажиллаж байна. Илон Маскын компанийн судлаачид чип хэрхэн биеийн мэдрэлийн сүлжээтэй холбогдож байгааг сайтар ажиглаж байна гэж мэдээлсэн. Neuralink компанийн амлаж байгаа зүйл нь дөрвөн мөч нь саажсан хүмүүс тархины чипээ бодлоороо удирдаж, дөрвөн мөчөө хөдөлгөдөг, цаашлаад босож явж чаддаг болоход чиглэсэн хөтөлбөр юм.

Одоогоор хүний тархин дахь анхны суулгацын ажилбарын талаар нарийн мэдээллийг компанийн зүгээс өгсөнгүй. Илон Маск энэ тархины чипээ телепат буюу бодол уншигч гэж нэрлэнэ гэж цахим хуудсаараа жиргэсэн байна. Энэ чипний эрүүл мэндийн заалтын дагуу чип суулгуулах боломжтой хүн 22 нас хүрсэн дөрвөн мөч нь саажсан, эсвэл нуруу нугасны мэдрэл гэмтсэнээс босож чадахгүй болсон хүн байх юм.

Тархинд суулгасан чипний ажиллах зарчим нь саажсан хүний биед урьдчилан суулгасан хүний үснээс нарийн ширхэгтэй 64 уян утастай утасгүй сүлжээгээр холбогдож, биеийн мэдрэлийн тогтолцооны үүргийг гүйцэтгэх юм байна. Neuralink компани энэ уян утасны технологио 6 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн юм. Эдгээр уян утас нь мөн утасгүй холбоогоор цэнэглэгддэг гэдгийг ч дурдаж байлаа. Яваандаа энэхүү тархины чипний технологи нь гар утас, таблет зэрэг төхөөрөмжтэй утасгүй сүлжээгээр холбогдож, хэрэглэгч өөрөө бодлоороо энэ төхөөрөмжүүдээ удирдаж болдог болгохоор зорьж байгаа юм байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 0 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 2 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 5 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 9 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 11 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 14 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 17 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 19 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 12 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 12 цаг 39 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 12 цаг 43 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 12 цаг 45 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 12 цаг 48 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 12 цаг 50 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 12 цаг 51 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 12 цаг 52 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 12 цаг 53 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 12 цаг 54 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 56 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 12 цаг 56 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Монголын хөгжлийг гацаасан нь Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top